x

Их наядаар нь идэхгүй бол ичдэг болж дээ МАН-ынхан

Хүрээний булайг дэлгэвэл далай, далай" гэдэг шиг МАН-ын хулгай луйврыг яриад дуусахгүй болжээ. 60 тэрбумын, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн, Хөгжлийн банкны, Концессын, нүүрсний гээд иргэдийн санаанд ч багтамгүй том том тоо ярьсан хулгай шилээ дарж гарсаар байдаг боллоо. Өмнө нь тэднийг 200, 300 саяар нь идлээ гэхэд л пүү паа болдог байсансан. Тэд эхлээд тэрбумаар нь идэж ууснаа ярьдаг байсан юм. Харин одоо их наядаар нь идэж ууснаа ярьдаг болсон байна. Эрх мэдэлтнүүдийн хулгай саяар ч биш, тэрбумаар ч биш их наядаар тоологддог боллоо. Хамгийн сүүлд нүүрсний хулгай, нүүрсний мафи гэх нэр томьёо олны дунд амны уншлага шиг л болсон. Нүүрсний хулгайгаар нийтдээ 6.5 сая тонн нүүрс алдагдсан гэхээр 20 их наядын хулгай буюу жилийн төсвөө бид сох алдсан гэсэн үг.

Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн идсэн мөнгөн дүн нь гэр хорооллын 50 мянган айлд хүрэх дэд бүтэц тавьчих хэмжээний мөнгө байсан гэх. Нүүрсний хулгайгаар эрх баригчид 20 их наядыг халаасалж, 2500 байсан ам.долларын ханшийг 3500 давуулчихсан хэрэг. Тэд ам.долларын хомсдолд оруулж, ханшийг яаж тэнгэрт тулгачихсан нь олны нүдэн дээр ил тод байна. Нүүрсний гэх бүлэглэл ганц өнөөдөр гараад ирчихсэн юм биш. МАН-ын мөнгөн дээр эрх ашиг нь нэгдсэн, олон жил улсаа тонож идсэн бүлэглэл бий. Монголын хамгийн том хулгай бол нүүрсний хулгай. Учир нь Хөгжлийн банкийг тоносон хулгай хажууд нь задгай мөнгө шиг гэх. Харамсалтай нь, ийм л увайгүй хүмүүсийн гарт улс эх орноо удирдах эрх мэдлийг бид өгчихсөн байна. Монголд хууль хяналтынхан гэж байна уу. Тэд үнэн мөнөөр ажиллаж байна уу гэхэд хэн хүнгүй толгой сэгсрэхээр болсон. Ичих нүүргүй болсон эрх баригчид их наядаас бага идсэн бол түүнийгээ хулгайд тооцохгүй, түүнийгээ хэлэхээсээ ичдэг болж. Тэд их наядаар нь идэхгүй л бол хулгай биш гэж үзэж “ичдэг” болчихжээ.

Угтаа Хөгжлийн банкийг тоносон хэрэг, нүүрсний хулгай дээр хамгийн чанга хашгирч байгаа нь МАН. Ерөнхий сайд нь үүнийг илчлэхгүй бол улс орон нь унаж сөнөхдөө тулсныг ойлгосон биз. Улс оронд нүүрлэсэн хулгайг цэвэрлэх эсэх нь эрх барьж буй намын улс төрөөс шууд хамаарна. Хамгийн гол нь иргэдийн боломжийг хулгайлсан луйварчид бүгд тус намынх. Хариуцлагын сэлэм эргүүлнэ гэж сүржин мэдэгддэг МАН-ынхан өнөө сэлмээ эргүүлэх нь байтугай хуйнаас нь ч цухуйлгасангүй өдийг хүрсэн. Намаасаа хөөгөөд л хулгайчдаасаа хурдан сална гэдэг. Гэтэл МАН хариуцлага тооцсон мэт харагдуулах гэж золигт гаргасан хэдэн хүнээрээ туг тахидаг.

Угаас авлига, албан тушаалын хэргээ хүлээж ял шийтгэлээ авсан, улс төрийн карьер нь аль хэдийнэ дууссан тэднийг намаас хөөлөө гээд МАН-д өнчин ишигний ч гарзгүй. Монголын шүүх өнөөдөр хэн нэгний халаасанд орж жинхэнэ хулгайчидтай хариуцлага тооцох нь бүү хэл харин ч тэднийг хамгаалсаар ирсэн. Үгүй байсан бол өдийд тэд аль хэдийнэ шоронд орчихсон байх байв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ зарласан. Ингэхдээ улстөрчдийг нүүрсний хулгайтай холбоотой болохыг ч нуугаагүй. Ерөнхий сайдын хэлснээр хулгайтай тэмцэнэ гэдэг Монгол Ардын намтай л тэмцэнэ гэсэн үг. Угтаа нүүрсний хулгай, луйвар цэгцэрвэл ДНБ-ий хэмжээ дор хаяж хоёр дахин тэлнэ гэж байгаа. Хэрвээ энэ бүхэн ил болохгүй л юм бол Монголын төр дээрэм, тонуулын үүр уурхай хэвээр үлдэнэ. Олон жил ужгирсан нүүрсний асар том хулгайг хэрхэн шийдэхээс Монголын ирээдүй, эдийн засгийн хөгжил хамаарна. Мөн Л.Оюун-Эрдэнэ гэх залуугийн улс төрийн карьер хамаарна. Тэрбээр хэн хулгай хийснийг ил тод зарлаж улсыг хохиролгүй болговол домогт улстөрч болж түүхэнд үлдэнэ. Тиймээс нүүрсний хулгайд хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг иргэддээ одоо зарлах хэрэгтэй байна. Иргэд ч үүнийг шаардах хэрэгтэй байна.

“Хулгайч хоёр янз. Жирийн хулгайч чиний мөнгө, цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч чиний ирээдүйг, хүсэл мөрөөдлийг, ажил орлого, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг чинь хулгайлдаг. Ялгаа нь жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог. Бүр хачирхалтай нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг” гэх орос афоризм байдаг гэх. Аргагүй л маниус шиг хулгайчаа сонгож гаргаж ирээд хаширчихсан хүмүүсийн үг байх.

Бид өнөөдөр улс төрийн хулгайчидтайгаа тэмцэхгүй бол цаашид улс орныг яаж тонож дээрэмдэхийг бодохоос ч аймаар. Бид улс гүрэн байж чадах юм уу даа гэсэн бодол хүн болгонд төрөх болно. Хэрэв ийм бодолтой цөхөрсөн ард түмэнтэй улс болбол тусгаар тогтнол ч хэврэг болж хувирна. Монгол хямрал биш хулгай нүүрлэсэн улс болчихож. Хулгайтай тэмцэж, хуулиа мөрдөж чадвал улс орон хөгжих бүрэн боломжтой.

Ер нь бол энэ хулгайчдаас салах хамгийн хурдан, хамгийн амархан арга бол сонгууль. Хуурах, хулгайлахаас ичдэггүй МАН-ынхнаас хурдан салъя гэвэл сонгуулиар л тэднийг угаар нь үндсээр нь солих юм. Ингэж байж тэднээс сална. Эс бөгөөс эрх баригч МАН ард түмэн улс гүрнээ шулсаар л байна. 2024 оны сонгуульд МАН-аас салах сонгууль болох ёстой. МАН Хөгжлийн банкийг тоносон, нүүрсний хулгай хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй бол 2024 онд эвгүйтнэ гэдгийг учир мэдэх нэг нь тооцоолж л суугаа. Иргэд сохор, дүлий байхаа больсон. Өнөөдөр яаж ийгээд ч хамаагүй улс төрд үе солих зайлшгүй шаардлага үүсчихлээ. Бид улс орныхоо төлөө сэтгэлтэй, энэ улсыг сэвхийтэл босгоод ирэх чадалтай мэдлэгтэй, шунал багатай, хуулиа дээдэлдэг, урьд өмнө төр засагт байж улс орноо тонож луйвардаж байгаагүй хүмүүсийг сонгох нь зүйтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top