x

Сайн дурын ажилд оролцохын 5 давуу тал

Дэлхийн хамгийн алдартай бизнесмэн хог түүж, хамгийн ухаантай эрдэмтэн муу сурлагатан байж, хамгийн баян тэрбумтан ажлын гараагаа гражаас эхэлж, умгар өрөөнөөс дэлхийг өөрчилсөн гоц ухаантан төрсөн тухай түүхүүдийг бид мэднэ. Тэд бүгд л хамгийн жижиг зүйлс л хамгийн том зүйлд хүргэдэг гэдгийг үгээрээ ч үйлдлээрээ ч сургамжилдаг нь үнэн. Бид хэдэн зуун мянган алдартангуудын түүхийг сонсож, хэдэн зуун ном уншсан ч бид алдсаар л байдаг.

Гагцхүү өөрөө алдсан хойноо ахиж алдахгүй гэдгээ ухаардаг нь үнэн шүү дээ. Тиймээс бидэнд үргэлж туршлага хэрэгтэй болж бүгдийг шинээр, жижгээс эхлэх шаардлагатай болдог. Туршлага бидний амьдралдаа хийсэн нэг л жижиг үйлдлээс эхэлж алдаа, оноо болж хуримтлагдсаар биднийг бүтээдэг шүү дээ. Харин нийгэмтэй илүү ойр байж, шинэ санаа бодож болох, шинэ танилуудаар хүрээгээ нэмэх цаашлаад өөрт байгаа боломжоо хүссэн зүйлдээ ашиглахад сайн дурын үйл ажиллагаа, өдөрлөгт оролцох давуу талтай байдаг.

1. Хэн ч хэлэхгүй, хаана ч заахгүй хичээл
Сайн дурын ажил бол тэр чигээрээ хичээл. Энэ хичээл чамд онолын мэдлэг өгөөд дадлага ажил хийлгэж буй мэт чадварыг эзэмшүүлдэг химээр бол лабаратори, математикаар бол бодлого юм. Эндээс чи ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, гэртээ заалгахгүй зүйлсийг мэднэ бас сурна. Жинхэнэ амьдрах ур чадвар, хувь хүний бие даасан чадварыг суралцана. Ийм л ажил чамайг гэрийн ажлаас илүү хүмүүжүүлдэг.

2. Хамгийн сайн тодорхойлолт
Чи гадаадад сурахыг хүсдэг бол сайн дурын ажил чамайг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлтийн нэг болдог гэдгийг санаарай. Дан ганц товч намтар, тэтгэлэгт өрсөлдөхийн тулд энэ бүхэн ач холбогдолтой биш бөгөөд бусдад хэн гэдгээ батлах хамгийн ойлгомжтой, тодорхой үйлдэл бол сайн дурын ажил юм. Энэ нь чамайг хариуцлагатай, өөртөө итгэлтэй, ур чадвартай, бие даасан хувь хүн гэдгийг чинь баталж буй хэрэг юм.

3. Хаанаас ч олохгүй боломж
Боломж хүн бүрт байдаггүй. Гагцхүү хичээсэн, хөдөлмөрлөсөн, хайсан хүмүүс л энэ боломжоос шүүрч, атгаж үлддэг. Сайн дурын ажил чамд маш олон боломжийг нээж өгдөг. Нэг л мэдэхэд маш олон танилтай болсон байгаагаа анзаарч, хаана ч явсан ганцаардахгүй гэдгээ мэдэрнэ. Ихэвчлэн томоохон үйл ажиллагаанууд сайн дурын ажилтан хайдаг бөгөөд энэ нь зохион байгуулалтын баг шилдэг гэдгийн баталгаа юм. Тиймээс тэдгээр хүмүүсээс суралцаж, хамтран ажиллаж, үнэлүүлж, зөвлөгөө авч, найзууд, ах дүүс болох хүртэл боломжтой. Чи өөрөө ч мэдэлгүй тэдний нэг болсон байгаагаа анзаарах болно.

4. Өөрийгөө таньж мэдэх агуу нээлт
Өөрийнхөө далд авьяасаа олж мэдээд би өөрийгөө хэн бэ гэдгээ мэдсэн гэж ярьдаг уу? Яг үнэндээ чи бол багахан нээлт хийсэнтэй ялгаагүй юм. Мэдээж нээлт хийх ярвигтай төвөгтэй гэдгийг бид мэднэ. Гэвч сайн дурын ажил өөрийгөө таньж мэдэх нээлтэд тань хамгийн сайн туслагч байж чаддаг. Маш олон төрлийн ажил хийж үзсэнээр яг юунд дуртайгаа, ямар зүйлийг сайн хийж байгаагаа мэдэж чадна шүү дээ.

5. Чиний оролцоо бусдыг өөрчилдөг
Чиний оролцоо хэн нэгнийг, магадгүй нийгмийг тэр аяараа өөрчлөгдөхөд хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг мартаж болохгүй. Чиний хийсэн багахан тус хэрэгтэй нэгний амийг нь аварч, чиний хийсэн багахан үйлдэл хэн нэгэнд үлгэр дууриалал болж, чиний хэлсэн ганцхан үг бусдын үзэл бодлыг өөрчилж байдаг гэдгийг мэдэх нь маш чухал юм.  

Ингээд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй байж, олонтой танилцаж тэднээс сурч мэдэж, танилын хүрээгээ өргөжүүлж нийгэмд хэрэгтэй хүн болоорой. Гэхдээ нэг зүйлийг сануулахад олон нийтийн ажилд оролцож байна гээд зорилгогүй, өөрийн сорирхлын дагуу бус зүйлст цагаа дэмий үрэхээс зайлсхийгээрэй. Учир нь чи залхах, хийж буй зүйлдээ дургүй болох магадлалтай юм шүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 6 цаг 27 мин Махны үнэ өсөлттэй байна 6 цаг 29 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 30 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 6 цаг 32 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 6 цаг 33 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 6 цаг 35 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 6 цаг 37 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 6 цаг 40 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 6 цаг 43 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 6 цаг 45 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 6 цаг 50 мин Жанжин 6 цаг 58 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 10 цаг 42 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 10 цаг 49 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 10 цаг 54 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 11 цаг 0 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top