x

Б.Мөнхбаатар: Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ даруйхан ажлаа хийхгүй бол бид 2024 оны олимпийг өнжих нь

Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам болно. Эв санааны бэлгэдэл олимпийн наадамд энэ удаа Монголын шигшээ баг оролцохгүй байх бодит эрсдэл нүүрлээд байгааг спортын салбарынхан онцолж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Багануур дүүргийн Биеийн тамир спортын газрын пауэрлифтингийн багш, дасгалжуулагч Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-1964 оноос эхэлж зуны олимпийн наадамд оролцож ирсэн Монголын шигшээ багийн тамирчид Парисийн олимпийг өнжих магадлалтай байна гэх юм. Шалтгаан нь юу вэ?

-Манай шигшээ баг 1964 он Токиогийн олимпийн наадамд анх оролцож байлаа Тэр цагаас хойш зөвхөн 1984 онд АНУ-д болсон олимпийн наадмыг өнжиж оронд нь хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл энэ удаа олимпийн наадмыг хоёр дахь удаагаа өнжих эрсдэлтэй байна. Шалтгаан нь манайх “WADA” буюу дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Энэ нь допингийн эсрэг агентлагийн журмыг дагаж мөрдөнө, допингийн хууль тогтоомжтой байна гэсэн үг л дээ. Манайд өнөөдөр энэ нь алга. Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйлийг батална гэж байсан ч энэ ажил хэрэгжсэнгүй. Өнгөрсөн онд Олон улсын олимпийн хорооноос үүнийгээ энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор баталж, мэдээллээ ирүүлэхгүй бол 2024 оны олимпод Монгол Улсыг оролцуулахгүй байх зэрэг гурван шатны арга хэмжээ авах тухай сануулга ирсэн юм билээ. Ийм ноцтой асуудал үүсээд байхад юу ч болоогүй мэт чив чимээгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйл хаана дарагдаад байна вэ. Батлуулахгүй байх ашиг сонирхол хэн нэгэнд байна уу?

-Өнөөдөо спортын салбар хамгийн тулгамдсан, нэн яаралтай шийдэх асуудал нь энэ болчихоод байна. Б.Бат-Эрдэнэ гэж бөх спорт, олимпизм хариуцсан сайдаар сая томилогдсон. Энэ хүн Допингийн эсрэг журмыг яг одоо батлуулахгүй бол эв санааны бэлгэдэл олимпийн наадмыг монголчууд өнжих бодит аюул нүүрлээд байна. Энэ асуудалд хойрго хандвал хойд хөрш ОХУ шиг бүх төрлийн тэмцээн уралдаанаас хасагдах эрсдэл ойрхон шүү. Магадгүй хэн нэгэн албан тушаалтан хойд хөршийн гар хөл болж үүнийг батлуулахад чагт тавиад сууж байж мэднэ. Олимпийн сайдын тухайд хойд хөршийн албаны улстай сүжрээд яваад байсан. Ямар харилцаа үүсгэснийг нь тодорхой хэлж мэдэхгүй юм. Үүний оронд допингийн эсрэг үндэсний журмаа яаралтай батлах хэрэгтэй. Энэ мэт ажлыг хийлгэх гэж л тэр хүнийг олимпизм хариуцсан сайдаар томилсон байх. Уул нь энэ алба олон улсын туршлагатай дипломат хүний л хийх ажил. Манайхан дархан аваргаа хүндлээд Засгийн газрын гишүүн болгосон. Цаашид хэрхэхийг ёстой хэлж мэдэхгүй юм даа.

-Энэ асуудал цааш үргэлжилбэл өөр ямар эрсдэл үүсэх вэ?

-1984 оных шиг Оростой хамтдаа жижиг тэмцээн хийж таарах болов уу. Олон улсын спортын тэмцээнд хориг тавиулна. Яг л өнөөрийн Орос шиг хувь заяа биднийг угтана. Оросын бүх тамирчид ямар ч тэмцээнд орж чадахгүй байгаа шүү дээ. Бид ч Допингийн эсрэг үндэсний журмаа баталж олон улсын допингийн эсрэг агаентлагт нэгдсэн үүргээ хүлээхгүй бол Оросын яг араас орно.

-Оросын тамирчид нийтээрээ допингийн асуудалд орсон. Энд Камила Валиевагийн жишээг дурдаж болох юм. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас журмаа яаралтай батлахыг гэнэт шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Манай тамирчид допингийн асуудалд ороод байна уу, оросууд шиг?

-Нэг талдаа тийм байж болно. Энд онцлоход, жүдо бөхийн хэдэн гавьяат допингийн асуудалд ороод чимээгүйхэн зодог тайлсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн хэргийг нь дараад тэр чигт нь зодог тайлуулсан асуудал бий. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин 2016 оны олимпийн наадамд оролгүй тэр чигтээ алга болсон байдаг. Энэ асуудал нэгийг хэлж байгаа биз. Гэхдээ ямар ч асуудал байсан допингийн эсрэг үндэсний журмыг нэн яаралтай баталж, тамирчдын эрх ашгийг хамгаалах ажил хоолойд тулчихсан байна. Олимпизм хариуцсан сайд үүнийг маш сайн ойлгож байгаа ч хөдөлж өгөхгүй хөшилдөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top