Зураач С.Заяасайханы талаар өгүүлэх “Цагийн зөрүү” баримтат киноны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Шангри-Ла Молл дахь IMAX кино театрт зохион байгуулах гэж байна.
Тус бүтээлээр зураачийн уран зураг сонирхож эхэлсэн үе, аавынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хүнд хэцүү цаг үеүдийг хэрхэн даван туулж байсан, олон улсад хэрхэн хөл тавьсан гэх мэт амьдралын үнэн түүх, уран зургуудынх нь учир зангилаа, дотоод ертөнцийнх нь үймсэн зөрчилдөөн зэргийг өгүүлэх ажээ.
Зураачтай олон жил хамтарч ажиллаж буй “Сохо арт галерей”-н куратор Селио Баретто түүний талаар “Тэр энэ ертөнцөөс, биднээс өөр цаг хугацаанд амьдарч байгаа хүн” хэмээн тодорхойлсон байна. Тиймдээ ч энэ бүтээлийг "Цагийн зөрүү" хэмээн нэрлэжээ.