x

А.Цэрэнбат: Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төслийг дахин боловсруулж өргөн барихыг шаардаж байна

АН-аас 2023 оны улсын төсвийн төслийн талаарх асуудлаар Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ. 

Энэ талаар Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төслийг эрх баригч МАН 2024 оны сонгуульд бэлтгэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад чиглэсэн луйврын төсөв болгож байна гэж АН-ын Үндэсний бодлогын хорооны нийт гишүүд санал нэгтэйгээр дүгнэсэн. 2023 оны улсын төсвийн төслийг Засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авч үндсэн хууль болон холбогдох хуулийн хүрээнд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төслийг дахин хянан боловсруулж өргөн барихыг шаардаж байна.

Татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байж ард иргэдэд дарамт учруулахгүйгээр бодитой үндэслэл тооцоо хийхийг хүсэж байна. Төсвийн 1.5 их наяд төгрөгийн алдагдлыг арилгаж төсвийг тэнцвэржүүлэхийг шаардаж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, төрийн худалдан авалтаас авлигал хээл хахууль авах боломжийг арилгах хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр царцааж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулахыг шаардаж байна.

Ипотекийн зээлийг хуулийн хүрээнд шийдэж, зээл олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүний эрхийг зөрчиж, ар иргэдээ ялгаварлан гадуурхаж, хуулийг уландаа гишгэж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 1 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 24 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 22 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 24 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 25 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 39 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 39 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 40 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 41 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 42 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 55 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 25 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 12 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 57 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 59 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 2 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 4 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 7 цаг 9 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 7 цаг 11 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top