x

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Хүндэт доктор" цол олгожээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Измир Катип Челеби их сургуульд зочиллоо.

Тус их сургуулийн Эрдмийн зөвлөл УИХ-ын даргад “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  уг ёслолын арга хэмжээ Измир Катип Челеби их сургууль дээр болов.

Тус сургуулийн проректор, доктор, профессор Мухсин Акбаш хэлсэн үгэндээ, Г.Занданшатар нь хилийн чанадад буй Монголын түүх соёлын дурсгалуудыг нээн илрүүлэх ажлыг дэмжих бодлогынхоо хүрээнд Монгол Улсын судлаачдыг Бүгд  Найрамдах Турк Улсын нутаг дээр тус орны судлаачидтай хамтран Анатолийн хойгт буй Илхаадын дурсгалыг судлах хамтын ажиллагааг дэмжсэн явдал нь Монгол төдийгүй Төв Азийн түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол, Туркийн харилцаа, тэр дундаа Монгол Улсын Их Сургууль болон Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр их сургуулийн байгуулсан Түрэг судлалын хамтарсан хүрээлэнгийн баг археологийн судалгааны ажлуудаа амжилттай явуулахад бодит хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж ирсэн явдлыг нь үнэлэн  тус их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн гэж байлаа.

УИХ-ын дарга “Хүндэт доктор” цол хүртсэнтэй холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр, Измир Катип Челеби их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртэж буй гурав дахь хүн, гадаадын анхны иргэн болж байгаадаа баяртайгаа байгаагаа илэрхийлээд, эрхэм хүндтэй энэ цол манай хоёр орны боловсрол, соёл, түүх, археологийн хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй  байна гэв.

Мөн Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн археологич эрдэмтдийн хамтарсан баг 2022 оны зун Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлж, Монголын археологийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, тус их сургуулийн захирал, эрдэмтэн багш нар, судлаачдад хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсээд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхийг зорьж буй хүчин чармайлт, санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Измир Катип Челеби их сургууль нь Бүгд Найрамдах Турк Улсын төрийн өмчит томоохон сургуулиудын нэг бөгөөд 2019 онд Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 30 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 33 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 39 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 43 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 1 цаг 2 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 2 цаг 0 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 1 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 2 цаг 3 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 2 цаг 16 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 2 цаг 17 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 2 цаг 18 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 2 цаг 19 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 2 цаг 20 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 4 цаг 33 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 2 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 50 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 7 цаг 34 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 37 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 40 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 41 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top