x

Д.Амарбаясгалан: Нийгмийн бүх бүлгүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана

Засгийн газар  2021 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр, 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тэмдэглэл гаргасан. Уг тэмдэглэлд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцоход шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан юм.

Үүний биелэлттэй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны удирдлагууд,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форум”-ын гишүүд оролцов. Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу 18 нас хүртэлх байнгын асаргаа шаарддаг хүүхдийн эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төрөөс төлөх тухай хуулийн төсөл боловсруулж буйг яамдын удирдлагууд танилцууллаа.

Уулзалтад оролцсон төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг хөндөв. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 5900 хүүхэд сурч, боловсорч байна. Тэдний 3000 гаруй нь энгийн сургуульд сурдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдтэй ажиллах багш, ажилчдыг  сайтар бэлтгэх шаардлагатай байгааг хөндлөө.

Боловсрол Шинжлэх Ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлэхдээ “Орчин үеийн техник технологи бүхий апплейкшн, тоног төхөөрөмжөөр дамжуулж хүүхдүүдийн сурах эрхийг хангах олон ажил хийж байгаа” гэсэн юм. Тухайлбал, дохионы хэлний виртуал орчуулагч зохион бүтээснийг боловсролын салбарт ашиглахаар ажиллаж байна. Мөн энгийн сургуулийн 45 багшийг дохионы хэлээр сургасан бөгөөд тэд сургагч багшаар ажиллаж эхэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний эрхийн хорооны үндэсний зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч М.Баясгалан дөрвөн хүсэлт гаргав.  Нэгдүгээрт, хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах. Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь удирдлагагүй удаж байгааг засах. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийн мөнгийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны дэмжлэг олгохыг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар анх удаа дэргэдээ Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсан нь нийгмийн бүх бүлгүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана” гэв.

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд ороход саад бэрхшээл үүсгэхээргүй орчин нөхцөл бий болгохыг нэн тэргүүнд эрэмбэлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нэгдсэн байдлаар дуу хоолойгоо хүргэж, саналаа илэрхийлэх нь чухал байгааг дурдав. Тиймээс өмнө нь ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ажлын хэсгүүдийг цэгцлэж,  идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй холбоодыг нэгтгэсэн шинэ ажлын хэсэг байгуулахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ саяхан “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 6 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 10 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 29 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 27 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 29 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 30 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 43 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 44 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 45 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 46 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 47 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 4 цаг 0 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 29 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 17 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 7 цаг 2 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 4 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 7 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 8 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 7 цаг 14 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top