x

Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах байр сууриа харилцан нотлов

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар тус улсад 2022 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын төлөөлөгчид багтсан.   

УИХ-ын дарга Г.Занданшатар айчлалын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.  

Хэлэлцээний эхэнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бага зэрэг саарсан ч өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монголын парламентын төлөөлөгчид айлчлан ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа дахин эрчимжиж буйд талархлаа илэрхийлсэн. 

Мөн тэрээр, Монгол Улсын Их Хурлын даргыг 2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хоёр орны харилцаанд нэгэн чухал үйл явдал болсон. Энэ нь Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк улсыг гурав дахь хөршөө гэж үзсэнийг тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, зорчигчдын тооны хязгаарыг цуцлах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэж байлаа.

Тус улсын Үндэсний  Их Хурлын дарга Мустафа Шентоп  хэлсэн үгэндээ, хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхтэй, үр дүнтэй үргэлжлүүлж, тэр дундаа парламентуудын бүлгүүд, Байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглээд, УИХ-ын дарга Г.Занданшатарыг 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Турк гаралтай улсуудын холбооны Парламентын Ассамблейн 11 дэх удаагийн чуулганд хүрэлцэн ирэхийг урилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцээний эхэнд, Бүгд Найрамдах Турк Улсад Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцаа хагас зуун жилийн түүхтэй ч монгол, туркын ард түмэн өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой байсан гэдгийг  онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ агаарын тээврийн хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн. 

Тэрээр, Манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Бид жил бүр 100 мянган тонн мах, 25 сая ширхэг арьс шир, түүхий эд экспортлох бүрэн боломжтой. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаар хангадаг. Иймд Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа дурдсан. Энэ хүрээнд Туркийн талтай хүүхдийн сүү, сүүн тэжээлийн үйлдвэрийг байгуулах боломжтой гэж үзэж байна гэв. 

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор харилцан жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдсан.

Тэрбээр, Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь, манай улсын Архангай аймагт эртний Түрэгийн хаант улсын түүхэнд хамаарах хөшөө дурсгал зэрэг археологийн үнэт олдвор олдсоныг дурдаад соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, эдгээрийг түшиглэн аялал, жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах зэргээр идэвхтэй хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 26 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 30 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 35 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 39 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 58 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 57 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 58 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 59 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 2 цаг 13 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 2 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 2 цаг 14 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 2 цаг 16 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 2 цаг 16 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 4 цаг 29 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 59 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 46 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 7 цаг 31 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 33 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 36 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 38 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top