x

Шинжлэх ухааны салбарын судалгаа, шинжилгээ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарна

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй айлчлалын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекертэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүх, соёлын дурсгалууд Турк, Бага Азийн хойгт, эртний Түрэгийн соёлын өвүүд Монгол Улсын Орхоны хөндийгөөс цөөнгүй олдож байна гээд энэ нь хоёр орны ард түмний түүх, соёлын харилцаа олон зуун жилийн түүхтэй, найрсаг харилцаатайг харуулж буйг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Саяхан Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь олдсон бол Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар Монгол Улсын Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэдэг газраас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс зэрэг нэн ховор олдвор олдсон. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны судалгаа түүхээ урагшлуулахад чиглэдэг. Энэ олдвор Түрэгийн түүхийг хэдэн арван жилээр урагшлуулж байна" хэмээв.

Түүнчлэн дээрх олдворуудын судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх санаачлагыг дэвшүүлж байгаа бөгөөд хоёр улсын Шинжлэх ухааны академийн зүгээс энэ асуудлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Дараа нь УИХ-ын дарга болон Монголын парламентын төлөөлөгчдөд тус улсын Шинжлэх ухааны академийнхан үйл ажиллагааныхаа талаар болон археологийн чиглэлээр хийсэн томоохон судалгаа, шинжилгээний үр дүнгээсээ танилцуулсан юм.

Энэ үеэр БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекер, өнгөрсөн зун биднийг Монгол Улсад айлчлах үеэр амралтын өдөр байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар цаг зав гарган хүлээн авч уулзсанд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлээд, хоёр орны Шинжлэх ухааны академи эртнээс нягт үр дүнтэй, хамтарч ажиллаж ирснийг онцлов. Мөн тэрбээр цаашид эл салбарын судалгаа, шинжилгээ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 7 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 27 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 25 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 26 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 28 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 41 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 42 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 43 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 44 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 45 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 58 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 27 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 15 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 59 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 1 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 4 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 6 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 7 цаг 11 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 7 цаг 14 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top