x

Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч  тус салбар уналтад орсон.  Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл  хөндөн ярив.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  Засгийн газар нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлого баримтална гэв. Мөн тэрбээр “Хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн бүтэцтэйгээр төртэй хамтран ажиллаж, шинэчлэл хийх боломжтой. Ингэснээр нийтийн тээврийн салбар дахь төрийн оролцоо явцдаа буурч,  төрөөс татаас өгөхгүйгээр аж ахуй нэгжүүд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ” гэлээ.  

Нийтийн тээврийн салбарынханд тулгарч буй  өөр нэг асуудал нь ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, засвар арчлалт ихтэй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс үүдэн зардал нэмэгддэг. Тиймээс нийтийн тээврийн автобусны стандартыг өөрчилж өгөхийг тус салбарынхан илэрхийлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэгт нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн компаниуд нэгдэж, төртэй хамтран ажиллах боломжтой эсэхийг судлах үүрэг өгөв.

2023 оны улсын төсвийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилт дэвшүүлж, 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 4 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 8 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 13 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 17 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 36 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 34 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 36 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 37 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 51 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 52 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 53 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 54 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 4 цаг 7 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 37 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 24 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 7 цаг 9 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 11 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 14 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 16 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top