x

УУЧЛААРАЙ ДЭЛХИЙ: Нэр хүндтэй хүмүүс хэрхэн хүлцэл өчдөг вэ?!

“Уучлаарай”-г зарим нь хэтэрхий бага, эсвэл хэтэрхий орой, бас багагүй хэсэг нь өрөвдүүлэх тактикаар гуйдаг. Зарим уучлалт гуйлт нь шуугиан дэгдээсэн зөрчлийн төлөө, зарим нь шүүлтийн гайхалтай алдаа эсвэл түүнээс ч дор байдаг.

Нэр хүндтэй алдаа хийчээд уулчлалт гуйхгүй байх нь байж болох бүхний ач холбогдлыг улам томруулдаг бас дордуулдаг. Мөн тэдний наминчлалын үгс тэдэнд тэр бүр туслахгүй.

Их Британийн экс Ерөнхий сайд Борис Жонсон 2021 оны нэгдүгээр сарын дундуур дэлхий даяар хөл хориотой байсан тавдугаар сард Даунинг Стритийн үдэшлэгт оролцсоноо удаан мэлзэж, тойрч бултаж, дуугүй гүлдийснийхээ дараа явж явж эцэст нь уучлалт гуйсан юм. Энэхүү уучлаарай гэж хэлэлт нь зүй ёсныхоо дагуу албан ёсоор дэлхийн бусад уучлалт гуйсан удирдагчдын урт жагсаалтанд нэгдсэн. Энэ уучлалт яваандаа даамжирсаар ноён Жонсоныг огцрох дарамт шахалт, шалтгаан болсныг бид мэднэ.

Ноён Жонсоны тийн гэмшсэн нь мэдээжийн хэрэг түүхэн дэх хамгийн туйлширсан гэм буруугийн нэг болох Ариун Ромын эзэн хаан IV Генри 1077 онд түүнийг хөөн зайлуулсан Пап лам VII Григорийгээс уучлал гуйхаар Альпийн нурууг гатлах аялалтай ойртсонгүй.

(Гурван жилийн дараа Ромын папыг Генри огцруулж байж)

Энэ скандалын шилийг даран алдан араас нь бас нэг скандал гарсан нь Финландын ерөнхий сайд Санна Марин гэртээ үдэшлэг зохиож, бүжиглэж байгаа бичлэг олон нийтэд тархсан явдал байв. Ойлгомжтой, хориннэгдүгээр зууны эмэгтэй залуу удирдагчийн хувьд энэ бичлэг олны дунд янз бүрийн яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ямартай ч Санна Марин тус үдэшлэгийн дараахан мансууруулах бодисын шинжилгээ өгч мөн олон нийтээс уучлалт хүссэн.

Ингэхдээ наминчлалын агуулга дотор “би ч гэсэн хүн шүү, залуу хүнийхээ хувьд бас хувь хүнийхээ хувьд цаашид ч олон үдэшлэгт оролцоно. Гэхдээ засгийн газрынхаа гишүүний төрх байдал, нэр нүүрээр олон нийтэд нөлөө үзүүлнэ гэдгийг үргэлж санаж явна” гэх агуулгатай үг хэлсэн. Дашрамд дурьдахад 80-аад оны төлөөлөл тэрээр үхэр жилтэй хилэнцийн орд.

Тэгвэл манай 80-аад оны төлөөлөл тахиа жилтэй, мэлхийн ордны ах хуваарьт нислэгийг өөрийн тухандаа тааруулж, хамт зорчигчиддоо мэдэгдэлгүйгээр “том толгойлсныхоо” төлөө хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүлээх үлдээд байна. Жараад оны төлөөлөл Борис Жонсон ах Санна Марин хоёрт байгаа адил тал нь аль аль нь үдэшлэгээс үүдэлтэй асуудалд орооцолдов. Харин Санна Марин, Оюун-Эрдэнэ хоёрын төсөөтэй тал нь шинэ үеийн улс төрийн залуу залгамж халаа, нэр нүүр гэдгээрээ адилхан. Одоо Л.Оюун-Эрдэнээс хүлээж байгаа хүлээлт болвоос улс төрийн луухгар ах шигээ гүлдийж, бултаж, мэдээгүй хийгээгүй юм шиг царай гаргаж байхаараа Финландын эмэгтэй ерөнхий сайд шиг энэ нь алдаа, гэхдээ ингэх нь тухайн үед зөв байсан ч гэдэг юмуу муу нуулгүй сайн илчлээд хийсэн үйлдэлдээ олигтойхон хариу хэлээд өгөөсэй гэж хүсэж байна. 

О.Бадмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 22 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 26 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 31 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 35 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 54 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 52 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 54 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 55 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 2 цаг 8 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 2 цаг 9 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 2 цаг 10 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 2 цаг 11 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 2 цаг 12 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 4 цаг 25 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 55 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 42 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 7 цаг 27 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 29 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 32 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 34 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top