x

Х.Ганхуяг: Манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-ҮХНӨ-өөр гишүүдийн тоо нэмэх, Ерөнхийлөгч парламент, эсвэл ард түмнээс сонгогддог байх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байсан ч эрх баригч нам өөрт хэрэгтэй давхар дээлний асуудлыг Цэцээр шийдвэрлүүлээд бусад асуудлыг хаячихлаа хэмээн нийгмийн тодорхой хэсэг шүүмжилж байна. Парламентын ардчиллыг төгөлдөршүүлж гишүүдийн тоог нэмэх асуудлыг танай нам ингээд орхиж байна гэж ойлгох уу?

-Давхар дээлний асуудал хэзээ нэгэн цагт сөхөгдөх л байсан. Манай улс бол парламентын засаглалтай орон шүү дээ. Давхар дээлний асуудал үүсэхээр хүссэн хүсээгүй гишүүдийн тоог нэмэх асуудал үүснэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд засгаа өөрөө мэдээд байгуулж болно гээд эрхийг нь өгчихөөд дөрөвхөн сайд давхар дээлтэй байж болно гээд хязгаар тавьчихаар болохгүй байгаа юм.

Улс төрийн намууд болон улс төрийн намуудын боловсон хүчин хязгаарлагдмал байдаг. Намууд хамгийн сайн потенциалтай гишүүнээ л нэр дэвшүүлдэг. Дан дээлтэй сайд нарын улс төрийн туршлага, бодлогоо УИХ дээр хамгаалж чаддаг байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх зэрэг нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх шаардлага үүссэн байх гэж харж байна. Сайд нарын тоо ихэсчихээр гишүүдийн тоог нэмэх асуудал дагаад ургаж гарч ирнэ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмчихсэн бол болох байсан байх. Аль эсвэл дөрвөн сайд давхар дээлтэй байна гэсэн хязгаарлалттай байвал 76 гишүүнтэй байх нь зөв. Тэгэхгүй бол ажлын хэсэг нь хуралдахгүй, байнгын хороо, чуулганы ирц хүрэхгүй зэрэг олон асуудал бий. 76 гишүүн их юм шиг боловч байнгын хороондоо хуваагдаад салбарын хууль орж ирэхээр цөөддөг. УИХ-ын 39 гишүүн дэмжсэн санал өгч байж хууль эцэслэн батлагддаг. Тэгэхээр иргэд хууль батлах ажилд нөлөөлж эхэлж байгаа юм. Тиймээс гишүүдийн тоог нэмэх асуудал яах аргагүй яригдах байх гэж бодож байна.

Ерөнхий сайд болон Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүдийн тоог нэмнэ гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр гишүүдийн тоо нэмэгдэх болов уу гэж бодож байна. Миний байр суурь гэвэл, би хэд хэдэн орны парламентын тогтолцоог судалж үзсэн. Манайхтай ойролцоо орон Гүрж байна. Гүрж 3 сая 800 мянган хүн амтай. 150 гишүүнтэй. 70 хувь нь пропорциональ хувилбараар сонгогддог. 30 хувь нь тойргоосоо сонгогддог. Манайх шууд 70 хувь нь пропорционалиар сонгогдоно гэхээр хэцүү байж магадгүй. 76 гишүүний 48 нь орон нутгаас сонгогддог. 28 нь хотоос сонгогддог. Хотод хийх хөрөнгө оруулалтаас эхлээд төсвийн хөрөнгө оруулалтын маргаан гарч байна. Монгол Улсад нэн тэргүүнд хийх ёстой ажлууд дээрээ мөнгөө тавьж чадахгүй байна. V цахилгаан станцын асуудал яригдахгүй байна. Эрчим хүчний дутагдалд орчихсон байж байна. Манай улс өнөөдөр эрчим хүч, дэд бүтэц, замын ажлуудаа шийдэж, дараагаар нь боомтын асуудлаа шийдчихсэн байсан бол эдийн засгийн өсөлт өнөөдөр шал өөр байх байсан. Ганцхан төмөр замыг л гэхэд 2011, 2012 ондоо шийдчихсэн байсан бол төмөр замын нэвтрүүлэх чадвар сайжирч эдийн засаг хоёр дахин томрох байсан.

-Өмнөх сайдуудыг ямар ч нээнтэггүй, шинэ залуу сайдууд ажлаа сайн хийж байна гэж танай намынхан тухайн үед ярьж байсан. Гэтэл юу нь болохоо байчихаад сайдуудыг сольчихов оо?

-Цаг хугацаа харуулах болов уу гэж бодож байна. Өмнөх сайдуудын хувьд сайн ажилласан сайдууд бий. Гэхдээ учир дутагдалтай ажилласан сайдууд ч бий. Энгийн жишээ хэлэхэд, боомтуудыг зохих түвшинд ажиллуулж чадсангүй. Логистик, ачаа тээврийн бараа эргэлтийн асуудлаа шийдэж чадсангүй. Үүнээс улбаалж ханшаа алдсан. Манай төсвийн бүрдүүлбэрийн 30 хувь нь нүүрс. Жил бүрийн төсвийн төсөөлөл дээр 30-32 сая тонн нүүрс гаргана гэж орж ирдэг. 2020 онд ч энэ хэмжээнд хүргэж гаргаж чадаагүй. 2021 онд ч гаргаж чадаагүй. Ийм хэмжээний нүүрс гаргана гэж дандаа өндөр орлого төсөөлөөд өндөр зарлага гаргачихдаг. Энэ зүйлдээ хүрээгүй. Үүнийг хариуцсан сайд нь сая солигдож байх шиг байна. Өнөөдөр эдийн засагт үүсчихээд байгаа байдал яалт ч үгүй тээвэр логистикийн асуудал үүсээд байгаа юм. 2020 он ч тэр, 2021 онд ч тэр төсөв батлагдахад би ганцхан асуулт асуудаг.

“Нүүрсээ гаргаж чадах уу, боомтоосоо болж ханшаа алдах вий, эдийн засгийн хямралд орох вий гэж асуухаар намайг попорлоо гэж хэлдэг байсан. Өнөөдөр тийм нөхцөл байдал үүсчихсэн сууж байна.

-Манай улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Хүндрэл улам гүнзгийрэх юм биш үү?

-Манай улс жижигхэн эдийн засагтай. Энэ жилийн тухайд экспортлохоор төлөвлөсөн нүүрсээ гаргаж чадвал ямартаа ч ханшаа барих байх, импортын инфляци гайгүй болох байх. Ирэх сарын 16-нд Хятадын коммунист намын хурал болох гэж байна. Энэ хурал нь өндөрлөж ковидын хорио цээрээ багасгачихвал манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлнэ. Хоёрдугаарт, дэлхий даяар хүнсний дутагдал үүсчихээд байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт биднээс хамааралгүй болчихоод байна. Мах, гурил зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс барьж байна. Зохицуулалтгүй орхисон бүтээгдэхүүн яалт үгүй хомсдолд орно. Энэ жил ургамлын тосны үнэ дэлхий нийтэд 30 хувиар өсч байгаа. Ирэх 2-3 жилд хойд хөршийн дайны нөхцөл байдал хэр удаан сунжрахаас хамаарч хүнсэнд байнгын нөлөөл үзүүлэхээр харагдаж байна.

-Оросын “Восток” цэргийн хээрийн сургуулилтад манай улсын цэрэг оролцож байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс “Восток”-ийн цэргийн сургуулилтад өмнө ч оролцож л ирсэн. Өмнө нь тохирчихсон байсан хуваарийн дагуу оролцож байгаа гэсэн хариу бидэнд өгсөн. Өмнө нь тохирч, ойлголцсон асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, эсвэл тухайн Засгийн газраас хойшлуулах зогсоох боломжтой. Түүнээс УИХ-аас зогсоох боломжгүй. Миний хувьд гадаад бодлого нэг цонхоор явагдах ёстой гэдэгтэй санал нэгддэг. Өнөөгийн нөхцөлд манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top