x

Аз жаргалтай байхын тулд гэртээ хийх 9 өөрчлөлт

1. Ногоон эсвэл шар өнгийн ханатай болох.

Амстердамын их сургуулийн судалгаагаар энэ хоёр өнгө хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг болохыг олж тогтоожээ. Мэдээж та эдгээр өнгөнүүдээс өөрт хамгийн тааламжтайг сонгох хэрэгтэй. Навчны ногоон, эсвэл илүү гэрэлтэй гээд олон төрөл байдаг бөгөөд та аль болох зөөлөн өнгийг сонгоорой.  

2. Шинэхэн цэцгүүд тавих.

Үхсэн цэцгийг хаях шиг гунигтай бас мөнгөний гарз мэт мэдрэмж байхгүй биз ээ. Гэвч цэцэг хүнийг илүү жаргалтай болгодог байна. Нэгэн судалгаагаар цэцэг амьдрах хүсэл зоригийг улам бадрааж, илүү эрч хүчтэй, өөдрөг болгодгийг тогтоожээ. Тиймээс та илүү удаан амьдардаг, өнгөлөг цэцгийг сонгож гэртээ тавиарай.

3. Сэтгэлд хамгийн ойр гэрэл зургууд тавих.

Та хэрвээ тайван байж чаддаггүй, гэр орон нэг л хүйтэн хөндий санагдаж, бас шөнө орой их л тавгүй байдаг бол хуучны болон сэтгэлд хамгийн ойр гэрэл зургуудаа угаалган, жаазанд хийж тавиарай. Гэхдээ хэт том биш, жижигхэн, цэвэрхэн, энгийн байх ёстой шүү. Энэ нь таныг илүү тайвшруулж, дотно дулаан мэдрэмж төрүүлнэ.

4. Ваниллын үнэртэй лаа асаах.

Стресс дүүрэн ажлын дараа гэртээ хариад лаа асаадагт нэг учир бий. Учир нь лаа таныг юунаас ч илүү тайвшруулж, амрааж чадна. Гэхдээ лааны үнэр хамгийн чухал. Хэрэв ваниллын үнэртэй лаа асааж тавьбал сэтгэл санаа хамаагүй дээрддэг байна. Та лаа худалдаж аван, ойр ойрхон асааж заншаарай.

5. Тэмдэглэлийн дэвтэр байрлуулах.

Тэмдэглэл хөтлөх нь дан ганц тайвшруулах бус бүр ирээдүйн сэтгэл санааны байдалд ч нөлөөлөх хүчтэй аж. Хуучин бичиж байсан тэмдэглэлээ унших нь хүнийг илүү аз жаргалтай болгодог гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс та аль болох идэвхтэйгээр тэмдэглэл хөтлөн, түүнийгээ хадгалж байгаарай.

6. Бяцхан, үсэрхэг найзтай болох.

Хүний хамгийн сайн анд нөхөр гэж нохойг нэрлэдэг нь зүгээр ч нэг тэгсэн хэрэг бас биш юм шүү. Судалгаагаар тэжээвэр амьтантай байх нь хүнийг ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлдэг бөгөөд амьтад эзэндээ ямагт анхаарал халамж мэдрүүлж байдгийг тогтоосон байна.

7. Цэцгийн үнэр.

Дараагийн удаа та үнэртүүлэгч, агааржуулагч сонгохдоо цэцгийн зөөлөн үнэртэйг сонгож аваарай. Хамар тархитай холбоотой тул үнэрийг дор нь хүлээн авч, сэтгэл санаанд нөлөөлдөг. Тэр тусмаа цэцгийн үнэр хүнийг улам эрч хүчтэй болгож, сэргээдэг байна.

8. Ор засах, хураах.

Өглөө бүр ороо засан өдрийг эхлүүлэх нь хүнийг улам эрч хүчтэй болгодог аж. Hunch.com сайтын явуулсан судалгаагаар ороо өглөө бүр хураадаг хүмүүсийн 71% нь өдрийг хамаагүй эрч хүчтэй эхлүүлдэг, ороо хураалгүй явдаг хүмүүсийн 62% нь эрч хүч муутай, тухгүй явдаг гэдгийг тогтоожээ. Тав тух, эрч хүч мэдрэхийг хүсвэл та өглөө босоод хэдхэн минут илүү зарцуулан, ороо хурааж байгаарай.

9. Бас санах ёстой нэг зүйл бол: Илүү бага байх нь хамаагүй дээр.

Нэгэн судалгаагаар гэртээ маш олон, овор хэмжээ ихтэй тавилгатай байх нь илүү стресстүүлдэг гэдгийг тогтоожээ. Илүү бага, бас орон зайг илүү ашигласан тавилгууд таныг гэртээ ирэхэд таатай мэдрэмж мэдрэхэд туслах болно. Та илүү аз жаргалтай амьдрахыг хүсвэл овор ихтэй, замбараагүй орчноос аль болох зайлсхийгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (113.73.196.68)
    Goe yum
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 6 цаг 41 мин Махны үнэ өсөлттэй байна 6 цаг 43 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 44 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 6 цаг 46 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 6 цаг 47 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 6 цаг 49 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 6 цаг 51 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 6 цаг 54 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 6 цаг 57 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 6 цаг 59 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 7 цаг 3 мин Жанжин 7 цаг 12 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 10 цаг 56 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 11 цаг 3 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 11 цаг 8 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 11 цаг 13 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top