x

Г.Ёндон: Он дуустал АИ-92 автобензинийг зах зээлийн үнээс 35.3 хувийн хөнгөлөлтэйгээр хэрэглэнэ

Баяр наадмын дараа буюу энэ сарын 16-ны орой дизель түлшний үнэ өслөө. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар өрнөж буй хэлцлийн хүрээнд Монголын Засгийн газар ОХУ-ын “Роснефть” компанид ямар санал тавьж байна вэ?

-Хэлцлийн гол агуулга нь иргэдийн өргөн хэрэглээнийАИ-92 төрлийн автобензиний хөнгөлөлтийн асуудал юм. Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компанитай 2018оны 5 дугаар сард байгуулсан таван жилийн хугацаатай “Урт хугацааны гэрээ”-ний дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Энэ гэрээгээр Монгол Улсын худалдан авах газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тосны бүтээгдэхүүний биржийн өмнөх сарын 1-25-ны хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг. Нийт үнийн бүрдлийн 70-аад хувь нь хил үнэ буюу Сингапурын биржийн үнээс хамаарна. 2022 оны 4 сард хийсэн хэлцлээр АИ-92 автобензиний зах зээлийн үнийг энэ оны 4,5,6 дугаар саруудад литр тутамд нь 2390 төгрөг болгож тогтворжуулсан. Орос, Украины дайны хямралаас болж түүхий газрын тосны үнэ өсөөд энэ оны 3 дугаар сард хамгийн оргилдоо буюу нэг баррель нефть 133 ам.долларт хүрсэн. Ингээд бид энэ оны 4 дүгээр сард “Роснефть” компанитай хэлцэл хийгээд АИ-92 автобензинийг 4дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал гурван сарын хугацаанд тэр үеийн үнээс 25 хувийн хөнгөлөлттэйгээр худалдаж авахаар болсон.

-Энэ оны 6 дугаар сарын сүүлчээр хөнгөлөлтийн хугацаа дуусах байж. Үүнийгээ сая сунгаж 840 ам.доллароор он дуустал худалдаж авахаар боллоо, тийм үү? Тэгэхээр энэ хөнгөлөлт эдлээгүй үеийн газрын тосны бүтээгдэхүүний үнээс хэдэн төгрөгөөр хямд байна гэсэн үг вэ?

-Тэгсэн. Гурав хоногийн өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр энэ оныг дуустал хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлэхээр боллоо. 2018 оны Урт хугацааны гэрээний дагуу бол АИ-92 бензиний үнэ 4-5дугаар саруудад 3170 төгрөг, 6 дугаар сард 3490 төгрөг болж өсөхөөр байсан. Харин бид 3 дугаар сард тогтсон байсан 2390 төгрөгийн үнийг хэвээр хадгалснаар 4-6 дугаар саруудад зах зээл дээрх зарагдаж буй үнээс литр тутамд 780-1100 төгрөгийн хэмнэлттэйгээр худалдан авах боломжийг иргэдэд олголоо гэсэн үг. Таны асуусанчлан хувь хэмжээгээр илэрхийлбэл “Роснефть” бидэнд 4-6 дугаар сард 24.3-30 хувийн хөнгөлөлт үзүүлсэн бол, энэ 7 дугаар сард хийсэн хэлцлийн дүнд АИ-92 бензин дээр Монгол Улсад дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувийн хөнгөлөлт үзүүлж, уг үнээр он дуустал худалдахаар боллоо. Энэ нь өнөөдрийн дэлхийн зах зээлийн үнээс литр тутамд 1340₮-ийн хэмнэлттэй худалдан авах боломжийг иргэдэд олгож байна. Дэлхийн зах зээл дээр 2022 он гарснаас хойш АИ-92 бензиний үнэ тонн тутамд 747-1285 ам.доллар болж 72 хувиар өссөн бол Монгол Улсын хувьд жижиглэнгийн үнэ ердөө 6-хан хувийн өсөлттэй байна.

-“Роснефть” рүү хэдэн удаа хандаж холбогдов, хариу хүлээж байна гээд удсан? Бусад орнуудад үзүүлээд байгаа хөнгөлөлтөөс юугаараа давуу вэ?

-Хагас жилийн хугацаанд би өөрөө хоёр удаа, дэд сайд хоёр удаа уг асуудлаар Москвад очиж “Роснефть”-тэй уулзсан. Таван удаа санал хүсэлтээ бичгээр илгээж, албан захидал очсоныг мэдсэний дараа утсан харилцаагаар холбогдож ярилцаж байсан. Хамгийн сүүлд энэ сарын 4-нд албан захиа илгээсэн. Он дуустал 840 ам.доллароор, үргэлжлүүлэн нийлүүлээч гэдэг саналаа л тавиад байсан. Оросын тал ч хариугаа өгч амжаагүй байтал ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчилсан, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар уулзлаа. Ерөнхий сайд бас С.Лавровыг бараалхах үеэр энэ асуудлыг хөндөж тавьсан. Ингээд наадмын өдрүүдээр ч тасралтгүй хэлэлцэж ажилласны дүнд өнөөдөр Сингапурын биржийн үнэ 1285 ам.доллар болж өсөөд, энэ үнээр жижиглэнгийн үнэ литр тутамд 3730 төгрөг байх байсан АИ 92-ын үнийг 2390 төгрөгөөр үргэлжлүүлэн иргэддээ нийлүүлэхээр болгож чадлаа. Роснефть компанийн зүгээс үзүүлж буй энэ хөнгөлөлт нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн дээр үзүүлж байгаа учраас Энэтхэг, Хятадын нефтийн үйлдвэрүүдэд борлуулж буй түүхий газрын тосны үнийн хөнгөлөлттэй харьцуулахын аргагүй, иргэдэд илүү бодит үр дүнтэй хөнгөлөлт юм.

-Дизель түлш дээр хөнгөлөлт үзүүлэх талаар санал тавьсан уу? Улирлын онцлогоос шалтаалан хамгийн чухал төрлийн бүтээгдэхүүн яах аргагүй мөн. Энэ сарын дизель түлшний импортын үнэтонн тутамд 200 ам.доллараар нэмэгдсэн. Үүнийг дагаад гурав хоногийн өмнө ШТС-ууд үнээ нэмчихлээ?

-Санал тавьсаар байгаа. “Роснефть” дизель түлш дээр 5%-аас илүү хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэдэг хариу өгсөн. ОХУ-ын дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан энэ төрлийн түлшний хэрэглээ нь эрс өссөн. “Дотоодын хэрэглээгээ хамгаалахгүй бол болохгүй байна. Харин ч экспортод гаргахгүй, дотооддоо нийлүүлж байгаа компаниуддаа урамшуулал (демпфер) олгож байгаа” гэсэн хариу өгсөн. 2018 оноос дизель түлш болон АИ-95, АИ-98 төрлийн бензин зах зээлийн зарчмаараазохицуулагдаж байгаа. Энэ оны 4 дүгээр сард АИ-92-ын гаалийн албан татварыг, дизель түлшний онцгой албан татварыг тус тус тэглэсэн. Монголбанкнаас нөөц бүрдүүлэх зорилгоор эргэлтийн хөрөнгийн зээл олгосон, бас валютын ханшийн эрсдэлээс хамгаалж байгаа. Нийт дизель түлшний импортын 70 хувийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам,барилгын компаниуд хэрэглэдэг.

-АИ-92 автобензин дээр 25 хувийн хөнгөлөлт эдлэхэд өнгөрсөн гурван сарын хугацаанд урьдчилгаа төлбөр хэдийг төлсөн бэ?

-3 сарын хугацаанд хэрэглэх АИ-92 бензинийг урьдчилгаа төлбөрөөр худалдан авахад 100 гаран сая ам.долларын төлбөрийг хийсэн. Сард 33 сая ам.доллар гаруй гэсэн үг. Дизелийн түлшин дээр ийм урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт эдлэх тохиолдолд энэ их өндөр мөнгөн дүн гарах юм билээ. Монголбанкны валютын нөөцөд сөрөг нөлөөлөхүйц хэмжээний юм билээ.

-“Роснефть”-ээс өөр эх үүсвэр, жишээ нь Казахстан, БНХАУ, бусад зах зээлд санал тавьж байна уу?

-Санал тавьдаг. БНХАУ бол нийт хэрэглээнийхээ бараг талаас илүү хувийг гаднаас түүхий тос авч түүнийгээ боловсруулж хангадаг. Үнэ ханшийн хувьд Оросынхоос тэгтлээ хямд байж чаддаггүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ангарскийн үйлдвэр засварт орж, хомсдол үүсэх үед БНХАУ-аас худалдан авч байсан. Тээвэр логистикийн хүндрэл бас Эрээний ачааллаас болоод нэмэгдэж байсан. Гэхдээ бид саяхан энэ талын холбогдох хүсэлтийг Хятадын талд тавиад ажиллаж байгаа.

-Газрын тосны үйлдвэрийн ажил хэр явж байна вэ? Хэзээ ашиглалтад орох бол?

-ЕРС-1 багц ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. ЕPC-2 болон ЕРС-3 багц ажлын хувьд тендерийн хугацааг сунгах хүсэлтээ Энэтхэгийн тал 5-7 удаа тавьсан. Гол  шалтгаан нь ковидиын нөхцөл байдал, түүнтэй холбоотой тээвэр-логистикийн зардлын өсөлт байсан. Уг ЕРС-2, 3 багц ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн үнэ нь ТЭЗҮ-д тусгасан үнээс хэт өндөр байсан учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байлаа. Энэтхэгийн ГХЯ-тай зөвшилцөж, “түргэвчилсэн тендер” зарласны үр дүн амжилттай болж, ЕРС-3-ийн материалыг хүлээн аваад үнэлгээ хийж байна. ЕРС-2 ирэх сарын дундуур тендерийн материалыг хүлээн авна. ЕРС-1 багц ажлын гүйцэтгэл, төлөвлөгөө ёсоор ирэх 11 дүгээр сард дуусна. Монголын газрын тос боловсруулах үйлдвэр энэ тал дээр холбогдох ажлуудыг цаг хугацаа алдалгүй гүйцэтгэж, сайн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top