Японы нийслэл Токио хотын Ничидо галерейд ёкозүна Харүмафүжигийн уран зургийн үзэсгэлэн гарах гэж байна.
Токио хотын Чюүо дүүргийн Гинзад байрлах тус галерей Японы сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжигийн Яармагт байгуулсан “Харүмафүжи - Шинэ Монгол” сургуулийн нээлтэд зориулан, тус үзэсгэлэнг олон түмний хүртээл болгож байгаа юм.
Хоёр дахь эх орон болсон Япон орныхоо боловсролын системийг Монгол орондоо нэвтрүүлэхээр бүтэн 4 жил хөдөлмөрлөсөн Харүмафүжи “Ёкозүна цол хүртээд эх орон, ард түмнийхээ төлөө юу хийж болох вэ гэж бодсоны эцэст сургууль байгуулахаар шийдвэрлэсэн” гэж нэгэнтээ ярьж байсан билээ. Үзэсгэлэнд Харүмафүжи аваргын 20 бүтээл тавигдах юм.
Үзэсгэлэн
9-р сарын 19 18.30-20.00
9-р сарын 20 11.00-19.00