“The Nun” кино дэлхий даяар нээлтээ хийж Дэлхийн 54 оронд борлуулалтаараа тэргүүлж байна. “The Conjuring” киноноос эхлэн үргэлжилсэн цуврал гэж хэлж болох аймшгийн кинонуудын “хамгийн харанхуй” анги гэгдээд буй юм.
АНУ-ын хамгийн өндөр орлоготой шинэ киноны жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлсэн “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” кино эзэлжээ.
Урьдчилсан тооцоогоор 53.5 сая доллараар бүтсэн уг киноны нээлт Америк болон дэлхийн бусад улсад нэгэн зэрэг нээлтээ хийсэн даруйдаа 131 сая долларын орлого олсон гэж таамаглаж байна.
Одоогоор нийт үзэгчдээс 28 хувийн эерэг сэтгэгдэл авсан гэж дурьджээ.