x

Төсвийн хэмнэлтийн хуулиа татаж авах нь “ариун” болов, Ерөнхий сайд аа!

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Засгийн газраас өргөн барьсан төсвийн хэмнэлтийн бодлого парламент дээр орж ирээд жинхэнээсээ “шал арчив”. Өнгөрсөн долоо хоногт анхны (хэлэлцэх эсэх) хэлэлцүүлгийг нь хийхдээ толгой дохиод, алга ташаад байсан нөхөд хоёр дахь хэлэлцүүлэг рүү авч оронгуутаа хоншоороор нь газар савдаг байна шүү. Юун нөгөө “Төрийн хэмнэлтийн анхдагч хууль” мууль.

Төсвийн хэмнэлтийн тухай, 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай гэх мэт олон янзаар нэрлээд, тал талаас нь яриад байгаа боловч яг үнэндээ бол энэ нь 2022 оны төсөвт хийж байгаа хоёр дахь удаагийн тодотгол юм. Өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн өмнө ахмад настны тэтгэврийг нэмэх санаачилга гаргаснаас болж Засгийн газар эхний тодотголоо хийсэн.

2022 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж, дээд тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсний төлөө төсвөөс 637 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гарсан. Үүнийг шингээхийн тулд 2022 оны төсөвт суулгасан төсвийн зарим хөрөнгө оруулалтыг царцаасан. Олны шүүмжлэлд өртөөд байсан Айрагны өргөө, Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийг хассан, танасан. Цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал гэх мэт нийгмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбаруудаас бусад бүх салбарт дөрвөн тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 10 хувиар бууруулсан гэх мэт.

Гэтэл сая хоёр дахь удаагаа төсвийг тодотгох болсон чинь намын бүлгийнх нь гишүүд бүгдээрээ шанагаа бариад сууж байна чинээ санаагүй бололтой, Ерөнхий сайд маань. Нөгөө хасуулсан 10 хувиа эргүүлж олж авах гэж алаан болов, цаадуул нь. Засгийн газраас оруулж ирсэн хэмнэлтийн бодлогуудаас ердөө хэдэн дарга, орлогч, зөвлөх туслахын орон тоо онгойж, хэдэн машины зогсоол үлдэх шив дээ. Бусад нь бол шалаар нэг тарлаа.   

Ерөнхий сайд УИХ-д төслөө танилцуулахдаа “Төсвийн орлогыг 245.3 тэрбум, зарлагыг мөн 245.3 тэрбумаар буурууллаа гэсэн бол хоёр дахь хэлэлцүүлэг дээр өнөөх хэмнэлт нь хоёр дахин үржигдээд ороод ирэх жишээтэй. Дандаа нөгөө гишүүдийн тойргийн төсөв. Хөдөө, хотоороо талцаж байгаад “Би цэцэрлэгээ, би жорлонгоо барина” (бүр айлын хашаанд жорлон барьж өгөөд төрийн өмчид бүртгэх шахуу юм болоод явчив шүү) гээд хоёр талаас нь бөмбөг шиг элдээд “гоол” оруулж байна. Ганц үнэн үг хэлсэн нь ХҮН-ын Т.Доржханд. “Ийм хэмнэлт гэж юу байсан юм бэ. Эдийн засгаа мэдрээч ээ. Бодлого ярьдаг парламенттай болъё гэхээр жорлон яриад байх юм. Засгийн газрынхаа бодлогыг УИХ-ын гишүүд нь баг болж байгаад бүх заалтаар нь унагаж байна шүү дээ. Ийм хэмнэлт гэж юу байсан юм, би бүх саналаа татлаа” гээд чуулган хаяад гарсан. Ерөнхий сайдад ч гэсэн үүнээс дээр арга зам үлдээсэнгүй бололтой.

Үдээс өмнөх чуулганаар эрчим хүчний салбарт төрийн өмчийг хувьчлах бодлогыг хэлэлцсэн. Төрийн монополийг задалья, төсөвт үүрүүлдэг ачаа дарамтыг бууруулья гэсэн үг л дээ. Үүний тулд төрийн өмчит зарим ААН-үүдийн 34 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан зарах, олон нийтийн шууд хяналтад оруулах замаар нээлттэй, ил тод компанийн засаглалыг бүрдүүлэх бодлого байсан. “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын бирж дээр гаргах, ингэхдээ нэг иргэн, нэг хуулийн этгээдэд ногдох хувийг 5 хувиас хэтрүүлэхгүй байх. МАН-ын Засгийн газруудаас анх удаагаа хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг гаргаж тавьсан нь энэ.

Тэгсэн чинь нөгөө шахаачин, цавчуурууд нь "Хувьд оччихвол хот хөлдчихнө, үнэ өсчихнө, хулгайлчихна, идчихнэ" гээд хавьтуулдаггүй юм байна. Ерөөсөө хамгийн том ажил олгогч, татвар төлөгч, худалдан авагч, захиалагч ньтөр байх ёстой гэсэн бодлоготой. Ядаж л хувийн компани, олон нийтийн компани хоёрынхоо ялгаа заагийг мэддэггүй юм байна, энэ УИХ-ын гишүүд чинь. 34-хөн хувийг нь биржээр арилжаалъя, IPO хийгээд хөрөнгө босгоё гэхээр “хувьд очоод хулгайд алдагдчихна” гэнэ. "10 хувийн" гэгддэг Ц.Даваасүрэн хүртэл "Наад 34 хувийг чинь 5-6 гэр бүл нийлж авчихаад төрийн өмчийнхөнд авилга өгөөд дундаасаа захирлаа тавьчихна. Та нар мөнгийг нь төлж чадахгүй шүү" гэж дээрэлхэв. Авилгажсаныг мэдсээр байж төрд л байх ёстой гээд байдаг жишээ нь ямар хүний ухаан бэ. Оруулж ирсэн төслөө хамгаалсан нь ганц Сангийн сайд. Төсвийн байнгын хорооны дарга нь хүртэл хоёр туйлтай.

Энэ маягаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ баталлаа гэхэд Ерөнхий сайд лав бүтэн нэртэй үлдэхээргүй болов. Нэгэнт хууль батлагдвал Л.Оюун-Эрдэнийн хийсэн ажил, гаргасан бодлого гэж явах болно. Түүхэнд байгаагүй хамгийн муу хууль, муу төсөв болж үлдэнэ. Хоёрын хооронд хийснээс огт хийгээгүй нь дээр байдаг даа.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 52 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 53 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 54 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 8 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 9 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 9 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 11 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 12 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 25 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 54 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 5 цаг 42 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 26 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 28 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 6 цаг 31 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 6 цаг 33 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 38 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 40 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 6 цаг 41 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 6 цаг 46 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 цаг 47 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top