x

Түгжрэлийг шийдэх нь хотын гишүүд төсвийн тодотголоор хийдэг ажил биш

Ардчилсан намын долоо хоног бүр зохион байгуулдаг 4/11 ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн LRT төслийн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа байр сууриа хуваалцлаа.

"LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод хамгийн тохиромжгүй"

Д.Энхтуяа: 

"Энэ оны төсөвт нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг тусгасан байна. Бидэнд төсөв төлөвлөгөөнд тусгагдсан, урьд нь төлөвлөсөн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/,  түгжрэлийг бууруулах бодлого байгаа. Ийм байтал өнөөдөр 2.8 тэрбум америк доллароор Яармагаас-Сансар хүртэлх 18.1 километрт LRT хөнгөн галт тэргийг хийнэ гэж ярьж байна.

Тайландын нийслэл Бангкок хотод тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT явдаг. Энэ бол хотын төвөөр явахад маш зохимжгүй тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн доогуур маш их тоос шороо унаж, бужигнадаг. Бангкок хотын уур амьсгал харьцангуй чийглэг учраас ийм тээврийг ашиглаж байна. Гэтэл нийслэлд тохиромжгүй. Одоогоор дэлхийн олон хотууд LRT төслөөс татгалзаж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжид таарахгүй. Хоёрдугаарт, эрчим хүч их зарцуулна.

Эрчим хүчний сайд "Ирэх оны өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ" гэж хэлсэн. Гэтэл цахилгаанаар явдаг зардал өндөр тээврээр түгжрэлийг шийднэ гэж ярьж байна. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Энэ бол хотоос сонгогдсон гишүүдийн төсвийн тодотголоор хийдэг ажил биш. Улс орны аюулгүй байдал, өрийн таазтай яригдах учраас нухацтай авч хэлэлцэх ёстой” гэж хэлсэн. Үүнтэй АН-ын гишүүд санал нэг байгаа" гэв.

Мөр тэрээр, "Бид Чингис бондын асуудлыг байнга ярьдаг. Энэ бондын 1.5 тэрбум доллароор Монгол Улсын бүх аймгийг засмал замаар холбосон. Тодруулбал, 3,000 километр засмал зам барьсан байдаг. Гэтэл үүнээс хоёр дахин их зардлаар буюу 2.8 тэрбум америк доллароор түгжрэлийн асуудлыг 25 хувь шийдэх төсөл оруулаад ирлээ. Үүнийг яагаад нийслэлийн иргэдээс асуухгүй байгаа юм бэ, олон нийтээс санал авах хэрэгтэй.

Хотын даргын зүгээс ТЭЗҮ хийгдчихсэн гэж байгаа. Гэхдээ 500 сая төгрөгөөр ямар ТЭЗҮ хийгдээд хэдэн жилийн дараа LRT төсөл үр өгөөжөө өгөх юм бэ. Хэрэгжлээ гэхэд түгжрэлийг 25 хувиар бууруулж чадах юм уу" хэмээн асуув.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 43 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 44 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 45 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 59 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 0 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 0 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 2 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 2 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 15 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 45 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 5 цаг 32 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 17 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 19 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 6 цаг 22 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 6 цаг 24 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 29 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 31 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 6 цаг 32 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 6 цаг 37 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 цаг 37 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top