x

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар маргааш санал хураана

Өнөөдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш хуралдах нэгдсэн чуулганы хуваарьт өөрчлөлт оруулсныг мэдээлжээ. Тодруулбал, УЕП-оос оруулж ирсэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэхийн тулд УИХ-ын даргын зөвлөл цахимаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хуульд зааснаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УЕП-оос УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлснээс хойш ажлын тав хоногт багтаан хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ерөнхий прокурор хүсэлтээ өнгөрөгч даваа гаригийн орой УИХ-ын даргад хүргүүлсэн, ирэх даваа гаригт хуулийн хугацаа дуусна. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог маргааш 09.00 цагт хуралдуулахаар товлосон байна.

Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах шаардлагатай тул маргааш өглөөний чуулганы хуралдааны товыг өөрчилжээ. Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа буюу 10.00 цагаас Хууль зүйн байнгын хороо, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, үдээс хойш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар маргааш үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалгах бололтой.

Өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн үндэслэл, шалтгааны талаар УЕП Б.Жаргалсайханаас тодруулахад "УИХ-ын дөрвөн гишүүнийг "Албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа уруулан ашигласан" гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллагаас санал ирүүлсэн, прокурор хянаад яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 22.1-ээр зүйлээр яллагдагчаар татсан" хэмээн хариулсан. 

Мөн "Өмнө нь АТГ-аас УИХ-ын зургаан гишүүн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Гэвчч дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахаар асуудлыг УИХ-д оруулж ирсэн байна. Хоёр гишүүний асуудал яагаад орж ирсэнгүй вэ?" Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

"ЭХХШТ хуулийн 29, УИХ-ын тухай хуулийн 9.8-аар УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, гэрт болон албан өрөөнд нь үзлэг нэгжлэг хийх болон баривчлах саатуулахыг хориглодог. Хөгжлийн банкны хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас хөрөнгө битүүмжлэх, үзлэг нэгжлэг хийх шаардлага гарч ирвэл бүрэн эрхийн асуудалхөндөгддөг. Энэ шалтгаанаар асуудлыг оруулж ирсэн. Бусад гишүүдийн хувьд өөр бусад нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шүүх рүү шийдвэрлэх боломжтой" гэдэг хариултыг өгөөд байгаа. 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлаар өчигдөр буюу 27-ны өдөр хуралдсан боловч гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр шийдвэр гаргаж чадалгүй тарсан билээ.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн. 

Гэвч бүтэн өдөр хуралдсан уг хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй тарсан билээ. Дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил энэ тухай,

-"Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой. Хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор болон албаны хүмүүсээс нэлээд олон асуултад нэмэлт тодруулга авах шаардлагатай болсон. Эхний тодруулгуудаа маргаашнаас ирүүлнэ. 

Хоёрдугаарт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд энэ асуудлынхаа талаар ойлголтгүй байна. Учир нь өнгөрөгч Даваа гарагт яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан юм байна. Тухайлбал, Н.Алтанхуяг яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаа ч үгүй байна. 

Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Гишүүд ч бас тайлбараа  өгөх ёстой. Тэгэхээр дэд хорооны гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхээ шийдүүлж байгаа гишүүдээс нэмэлт тайлбар авах болоод байна. Үүн дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Яг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх итгэл үнэмшил бидэнд алга. 

Гуравдугаарт, халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүнээр шийдвэр гаргаж болохгүй байна. Санал хураалтыг нууцаар явуулна. Санал 2:2 харьцаагаар тэнцвэл шийдвэр гаргах аргагүй болно. Манай дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Ойрын өдрүүдэд маргааш нөгөөдрөөс ирчих байх. Тэгээд бид хурлаа үргэлжлүүлнэ. Хуулийн хугацаандаа багтаахыг хичээнэ" гэсэн билээ.

Дэд хорооны хуралдаан маргааш өглөө 09.00 цагаас үргэлжилнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 13 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 13 цаг 33 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Өчигдөр 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top