x

Ц.Мөнх-Оргил: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд өөрсдөө асуудлынхаа талаар ойлголтгүй байна

Өчигдөр өдрийн 12 цагаас хойш бүтэн өдөр хуралдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Гэвч тус хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, цааш үргэлжлүүлэхээр болсон. 

Харин өнөөдөр хуралдах тов нь гараагүй бөгөөд ирц нь хэзээ бүрдэж үргэлжлэх нь тодорхойгүй болжээ. Учир нь Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд коронавирусийн халдвар илэрсэн тул өнөөдөр ажилдаа ирээгүй байна. 

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил дараах тайлбарыг өгөв.

Тэрээр "Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой. Үүний тулд хангалттай мэдээлэлтэй болох ёстой. Прокурор болон албаны хүмүүс бидэнд нэлээд тодорхой хариулт өгсөн боловч нэлээд олон асуултад нэмэлт тодруулга өгөх боллоо. Эхний тодруулгуудаа маргаашаас ирүүлнэ. 

Хоёрдугаарт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд энэ асуудлынхаа талаар ойлголтгүй байна. Учир нь өнгөрөгч даваа гаригт яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан юм байна. Тухайлбал, Н.Алтанхуяг яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаа ч үгүй байна. 

Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Гишүүд ч бас тайлбараа  өгөх ёстой. Тэгэхээр дэд хорооны гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхээ шийдүүлж байгаа гишүүдээс нэмэлт тайлбар авах болоод байна. Үүн дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Яг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх итгэл үнэмшил бидэнд алга. 

Гуравдугаарт, халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүнээр шийдвэр гаргаж болохгүй байна. Санал хураалтыг нууцаар явуулна. Санал 2:2 харьцаагаар тэнцвэл шийдвэр гаргах аргагүй болно. Манай дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Ойрын өдрүүдэд маргааш нөгөөдрөөс ирчих байх. Тэгээд бид хурлаа үргэлжлүүлнэ. Хуулийн хугацаандаа багтаахыг хичээнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 46 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 47 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 2 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 3 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 3 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 5 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 6 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 19 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 48 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 5 цаг 36 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 20 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 22 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 6 цаг 25 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 6 цаг 27 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 32 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 34 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 6 цаг 35 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 6 цаг 40 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 цаг 41 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top