x

Доминикан, Шри Ланка, Бельги улсаас Монголд суух Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Доминикан, Шри Ланка, Бельги улсаас Монголд суух Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч албан ёсоор үүрэгт ажилдаа орж Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайд болж буйд нь Франк Данненберг Кастеяанос-т баяр хүргэлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын оролцоо чухал болохыг онцлов. Мөн аялал жуулчлал, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтрах боломж, бололцоо байгааг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ.

Элчин сайд Франк Данненберг Кастеяанос Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Луис Абинадер-ын мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжин, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос нь 2020 оноос Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, нэгэн жарны түүхтэй  уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд Палита Т.Б. Кохона харилцаа, хамтын ажиллагааг ялангуяа  худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, санаачилгын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэллээ.

Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 36 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 38 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 52 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 54 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 55 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 56 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 9 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 39 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 5 цаг 26 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 11 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 13 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 6 цаг 16 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 6 цаг 18 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 23 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 25 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 6 цаг 26 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 6 цаг 31 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 цаг 31 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top