x

Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан

Bar Palladio

Интерьер дизайнер: Энн Мари
Хаана: Энэтхэг улс, Жайпур хот

Энэтхэгийн Жайпур хотод байрлалтай Bar Palladio тансаг зэрэглэлийн рестораныг 2013 онд Барбара Молини гэх Итали гаралтай бүсгүй нээж байжээ. Энэтхэг рүү 2005 онд суурьшихаар нүүж байсан Барбарагийн мөрөөдөл нь италийн соёл, уур амьсгалыг энэтхэгчүүдэд түгээж дэлгэрүүлэх явдал байв. Ингэж итали тэр дундаа Венец хотыг санагдуулам ресторан нээх санаагаа олжээ.

The Refuge by Volta

Интерьер дизайнер: Алекс Михаелис, Том Бойд
Хаана: Их Британи улс, Манчестер хот

Манчестер хотод байрлах The Refuge by Volta нэртэй рестораны дотоод заслыг дундад зууны үеийн уран барилга, готик стилиэс санаа аван гаргажээ. 1,000 орчим м2 бүхий энэхүү ресторан таныг бодит байдлаас тусгаарлан, эртний цагт очсон мэт мэдрэмж төрүүлэх болно.

Habanera

Интерьер дизайнер: Жорже Лозано
Хаана: Испани улс, Мадрид хот

"Proyecto Singular" архитектур дизайны агентлагийн захирал Habanera рестораны дизайныг гаргахдаа Куб улсын амар тайван, хөгжилтэй байдлаас сэдэвлэжээ. Ногоон ургамал, далдуу мод, сонирхолтой хээ угалз бүхий хана, тааз, ил галын зуух зэрэг санаанд оромгүй олон төрлийн зүйлсийг нэг дор урлагтайгаар цогцлоосон нь Habanerа рестораныг улам бүр сонирхолтой болгожээ.

Madero

Интерьер дизайнер: Taller KEN компани
Хаана: Гватемал хот

Гватемал хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт орших цонхгүй Madero ресторан гаднаасаа уйтгартай, энгийн нэг дөрвөлжин байшин шиг харагдах ч дотор засал харин ч эсрэгээрээ нүд баясгаж, сэтгэл хөдөлгөх болно. Халуун орны мод, машин, өнгөлөг ширээ сандлаар чимэглэгдсэн Madero рестораныг хүүхдийн үлгэрийн номтой зүйрлэж болох юм.

Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 3)

Keleo

Интерьер дизайнер: David/Nicolas компани
Хаана: Ливан улс, Бейрут хот

Хэрэв та абстракт уран зураг, тэр дундаа домогт зураач Кандинскийгийн шүтэн бишрэгч бол Ливаны нийслэл Бейрут хотод орших Keleo ресторанаар заавал зочлоорой. Усан цэнхэр өнгийн хана, абстракт хээ, усан ягаан өнгөтэй хамба хилэн буйдангийн хослол нь тэр чигтээ Keleo pестораныг онцгой болгох ба интерьер засалд Христийн сүмийг санагдуулам деталиудыг чимэг болгон оруулсан нь улам бүр нүд баясгана.Дэлхийн хамгийн шилдэг дотоод засалтай 6 ресторан (фото 4)

the Gallery

Хаана: Их Британи улс, Лондон хот

Та магадгүй Instagram олон нийтийн сүлжээн дээрээс ягаан өнгийн хясаа мэт харагдах хамба хилэн буйдантай рестораны зургийг олонтаа харсан байх. Лондон хотод орших the Gallery ресторан Их Британийн хамгийн үнэтэй рестораны нэгд тооцогддог бөгөөд салбарын нэр хүндтэй шагналын эзнээр хэд хэдэн удаа сонгогджээ. the Gallery рестораны хананд олон янзын "sketch" зургуудыг өлгөсөн ба рестораны аяга, таваг ч бас ийм "sketch" хээтэй.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 7 цаг 49 мин Махны үнэ өсөлттэй байна 7 цаг 51 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 52 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 7 цаг 54 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 7 цаг 55 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 7 цаг 57 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 7 цаг 59 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 8 цаг 2 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 8 цаг 5 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 8 цаг 7 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 8 цаг 11 мин Жанжин 8 цаг 20 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 12 цаг 4 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 12 цаг 11 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 12 цаг 16 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 12 цаг 21 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top