x

Ганц бие эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл хангалуун байдаг

Ганц бие хэн нэгэн өөрийн хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлэхэд нийгэм ихэвчлэн үүнд нь итгэхгүй байх хандлага гаргадаг. Жишээ нь ганц бие эмэгтэй аз жаргалгүй, үргэлж хос хайж явдаг бөгөөд түүнийг гуниг гутралаас зөвхөн шинэ хамтрагч л "аварна" гэсэн хэвшмэл ойлголт тогтсон байдаг. Тэгвэл энэ бүх зүйл огт ор үндэсгүй болох нь Mintel компанийн хийсэн нэгэн судалгаагаар батлагджээ.

Тус судалгааны компани ганц бие хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Уг судалгаанаас үзэхэд ганц бие эмэгтэйчүүдийн 61% нь хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байсан бол ганц бие эрчүүдийн ердөө 49% нь л ийм нөхцөл байдал сэтгэлд нь нийцдэг гэж хариулсан байна. Үүнээс гадна, судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн 75% нь сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэг тогтвортой харилцаа үүсгэх гэж огт оролдоогүй гэнэ. Харин эрчүүдийн ердөө 65% нь л ижил хариулт өгч чаджээ. Энэ нь ялангуяа 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд нэлээд тархсан байна.

Тодруулбал 45-65 насны эмэгтэйчүүдийн 32% нь ганцаараа байхдаа аз жаргалтай байдаг гэж мэдэгдсэн бол ижил насны эрчүүдийн ердөө 19% нь ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Mintel компанийн хийсэн судалгааны үр дүнг Эссексийн их сургуулийн профессор Эмили Гранди тайлбарласан байна. Түүний үзэж буйгаар эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад хайр дурлалын харилцаанд сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр илүү их хичээл зүтгэл гаргадаг гэнэ. Тухайлбал тэд ямар нэг зөрчилдөөн үүссэн тохиолдолд шийдвэрлэхийг хичээх, гэртээ тав тухтай, дулаан уур амьсгал бүрдүүлэх зэрэг маш олон асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэхийг оролддог байна. Энэ бүх зүйлс нь тэднээс маш их хүч, чадал шаарддаг учраас бүсгүйчүүдийн хайр дурлалын харилцаанд төгсгөл ирэхэд тэд тэр даруйдаа дахин шинэ харилцаа үүсгэх гэж төдийлөн яардаггүй гэнэ. Үүний оронд бүсгүйчүүд амарч, ганц бие амьдралаасаа таашаал авч амжсаны дараа л шинэ хамтрагч хайж эхлэх талаар боддог гэж онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 7 цаг 38 мин Махны үнэ өсөлттэй байна 7 цаг 40 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 41 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 7 цаг 43 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 7 цаг 44 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 7 цаг 46 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 7 цаг 48 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 7 цаг 51 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 7 цаг 54 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 7 цаг 56 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 8 цаг 0 мин Жанжин 8 цаг 9 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 11 цаг 53 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 12 цаг 0 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 12 цаг 5 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 12 цаг 11 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top