x

Фредди Меркьюригийн амьдралын дүрэм

Би од гэдгээ үргэлж мэддэг байсан. Дэлхий дахин ч надтай санал нэг байгаа. Би диваажинд очмооргүй байна. Там нь дээр шүү дээ. Тамд ямар сонирхолтой хүмүүстэй уулзана гэж бодож байна?

Би хоёрын хооронд дурладаггүй. Ер нь хагас дутуу юманд дургүй. Хэрэв дурлавал би өөрийгөө бүрэн зориулдаг.

Зөв зүйтэй хүмүүс намайг ядраадаг. Би этгээд хачин, сонирхолтой хүмүүстэй хамт байх дуртай.
Амьдрал бол тоглоом. Бүх юм чамаас өөрөөс чинь шалтгаална. Гол нь наад өгзгөө буйдангаас хөндийрүүлээд удаан ч гэсэн урагш алх.

Хэрэв маргааш үхэх боллоо гэхэд би харамсахгүй. Би энэ хорвоод чадах бүх юмаа хийсэн.
Би жирийн нэг од болохыг хүсэхгүй байна. Би домог болмоор байна.

Нэг хэвээрээ байна гэдэг маш уйтгартай. Би олон ааштай, өдөр бүр хувирдаг хамелеон л гэсэн үг. Миний өдөр болгон өөр өөр байдаг тул би шинэ өдрийг тэсэж ядан хүлээдэг.

Миний урд шүд бага зэрэг том. Бусад зүйлээр бол би төгс хүн.
Хөгшин өвгөн болтлоо амьдрах бодолгүй. Дал, наян нас хүртлээ амьдрах уйтгартай. Хөгшрөхөөсөө өмнө нь үхээд өгнө дөө. Үеийнхэн минь хөгшин өвгөн явж байхад би хаа нэгтэй дахин төрчихсөн, инээж явах болно.

Таны дуу цаг хугацааны шалгуурыг давах болов уу гэж надаас асуудаг. Надад ёстой хамаа байхгүй. Аль хэдийнэ үхчихсэн байх байж, одоо яагаад энэ талаар санаа зовох гэж.
Өөрт оногдсон цаг хугацаандаа амьдралаас авах ёстой бүх юмаа авна би.
Хайр дурлалтай учрахаараа би сэтгэлээ барьж чадахаа больдог. Үүндээ би дургүй. Тайзан дээр би эрэлхэг, чадалтай эр хүний дүр бүтээдэг ч үнэндээ би уян, зөөлөн хүн. Би лаа шиг л хайлчихдаг.
Миний сэтгэл яг медаль шиг хоёр талтай. Цагаан болон хар.
Жинхэнэ авьяас замаа өөрөө гаргадаг.

Дуу хөгжим бол шинэ даашинз, цамц л гэсэн үг. Чи хэсэг хугацаанд өмсөөд л хаяна.
Амьдрал дээр асуудал тулгарах бүр миний уран бүтээл улам сайжирдаг.
Надад мөнгө хангалттай бий. Зүгээр суугаад амьдарч чадна. Гэхдээ миний дотор байгаа эрч хүчийг гаргах зам хэрэгтэй тул би буйдан дээр суугаад байж чадахгүй.  
Концерт болгоны өмнө миний санааг ганц зүйл зовоодог. Өмсөх хувцас. Би концерт тоглодоггүй, загварын шоу үзүүлдэг.
Дурлал бол аз сорьсон зүйл. Хэн ч жинхэнэ Фреддид дурлахгүй, бүгд миний алдар нэр, хөрөнгө мөнгөнд дурладаг.

 Род Стюарт, Элтон Жон бид гурав хамтлаг байгуулан, өөрсдийнхөө онцлогийг харуулсан “Үс, хамар, шүд” гэж нэрлэх гэж байлаа. Гэвч алийг нь эхэнд бичих гэдэг дээрээ маргалдаад бүтээгүй. Мэдээж “Шүд” хамгийн түрүүнд байх ёстой.
Миний хайр дурлал аюул осолтой. Бодоод үз. Би “Аюулгүй хайр” гэдэг дуу бичвэл хэзээ ч зарагдахгүй.
Би хэт хурдан дурладаг. Үүнээсээ болоод олон удаа шархалсан. Миний зүрх нэл сорви гээд бод.

ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 7 цаг 51 мин Махны үнэ өсөлттэй байна 7 цаг 53 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 54 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 7 цаг 56 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 7 цаг 57 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 7 цаг 59 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 8 цаг 1 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 8 цаг 3 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 8 цаг 7 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 8 цаг 9 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 8 цаг 13 мин Жанжин 8 цаг 22 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 12 цаг 6 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 12 цаг 12 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 12 цаг 18 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 12 цаг 23 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top