x

Хагас гэрэлтсэн даавуунд дурлагч буюу Эдвард Роберт Хьюз

Эдвард Роберт Хьюз гэж хэн бэ, юугаар тэр алдаршив. Түүний зургууд дахь хагас гэрэлтсэн даавуун дороос зураачийг Ренаур, Куинжи, Караважотай юу ойртуулж байсныг харж болох уу?

Нэн түрүүнд Хьюз гэж хэн байна вэ? Товчхон намтар, хуурай баримтуудаар өгүүлэх гээд үзье. Тэрээр 1851 онд прерафаэлит гэх XIX зуунд Англид үүсээд байсан сонгодог урлагийн стилиэс өөр  дүрслэх урлагийн шинэ урсгалын удамтай овогт төржээ. Түүний авга Артур Хьюз нь Рафаэлийг дээдлэх прерафаэлит  урсгалын анхдагч нарын нэг байв. Анхдагч гэдэг нь тухайн цагтаа Англид алдартай байсан авгыг нь түүхэнд мөнхөлж өгчээ. Авгад нь ингэж их анхаараад байгаа нь Хьюзынхны гэр бүлд мэдрэмжийн-уран сайхны, дотны уур амьсгал ноёрхсон байсныг хэлэх гээд байгаа юм. Бяцхан Эдвардад сайнаар хэлэхэд уран зургаас өөр сонголт үлдсэнгүй!

Прерафаэлитуудыг сайн мэдэхгүй хүнд хялбараар тайлбарлахад, 1850-иад оны эхээр Английн уран зурагт гарсан  эрчимтэй, түлхэцтэй урсгал юм. Түүнийг сонгомол академизмын сэтгэлгүй зогсонги, хөдөлгөөнгүй байдлыг сохроор хуулахын эсрэг тэмцсэн хэсэг зураачдын бүлэг бий болгосон юм. Эндээс л английн хүйтэндүү ч байж мэдэхээр мэдрэмж, сэтгэлийн хөөрөл, тачаал гэсэн гол сэдэв энэ урсгалынх болжээ.

Цаашлаад хэрэв ноён зураач прерафаэлит юм бол  түүнийг Ренаур, Архип Куинжи, Караваджо нартай яагаад төрөлжүүлэх болов гэсэн асуулт гарч ирнэ? Хариу нь гэрэл! Дээрх гурван зураач гэрлийн давтагдашгүй мастерууд байв. Тэдний зурагнаас химитэй холбоотой биш гэрэлтүүлгийг ямагт харж болно. Хьюз өөрийн "Зуны нар тэнцлийн өмнө” гэсэн зурагтаа  түүнийгээ гайхалтайгаар “асаажээ”. Гайхалтай ховсдолт!

Түүний үеийнхний  зургийн баатруудын даашинзыг бичсэнээс харахад даавууг яг таг нэрлэж болохоор. Хьюз хувцасны даавууг тэгж нарийн зурж байгаагүй. Чадахгүйдээ ч тэгээгүй. Хьюз тодорхой тооцоотойгоор, таамаг үлдээх зорилгоор зөгнөл танд ургаг гэж л зурдаг байж дээ. "Зуны нар тэнцлийн өмнө” зургийн эмэгтэйн даашинзийн доод хэсэг нь өвс ургамал, галуудтай нийлэн ургасан мэт нэгэн цулыг бүтээж байгаа. Хувцасны дээд хэсэг нь агаар мэт замхран хөнгөрөн хөөрөх шиг. Маш мэдрэмжтэй гэхээр.

Бас л ийм  “нислэгийг” түүний “Цасны зүрх”, “Валькирийн харуул” зургуудаас үзэж болно. Үнэхээр гоё!

Эдвард Роберт Хьюзтай ингэж  өнгөцхөн танилцсан ч  маш сонирхолтой.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 8 цаг 15 мин Махны үнэ өсөлттэй байна 8 цаг 17 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 18 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 8 цаг 20 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 8 цаг 21 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 8 цаг 23 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 8 цаг 25 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 8 цаг 27 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 8 цаг 31 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 8 цаг 33 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 8 цаг 37 мин Жанжин 8 цаг 46 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 12 цаг 30 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 12 цаг 36 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 12 цаг 42 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 12 цаг 47 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top