x

Шуугиан тарьж буй “Crazy Rich Asians” киноны тухай

Холливүүдийн супер одууд бус зөвхөн Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн "Crazy Rich Asians" романтик инээдмийн кино нээлтээ хийсэн даруйдаа бокс оффисыг хоёр долоо хоног дараалан тэргүүлж, кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж байна. Хэдийгээр Улаанбаатар хотын кино театруудаар энэхүү кино нээлтээ хийгээгүй ч гэлээ бид "Crazy Rich Asians" яагаад цахим ертөнцөд шуугиан тарьж, Холливүүдийг байлдан дагуулж байгаа тухай мөн уг бүтээлийн тухай бид юуг мэдвэл зохистой талаар тайлбарлаж байна.

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 1)

"Солиотой" үйл явдал

Юуны өмнө бокс оффисыг эзлээд байгаа энэхүү кино нь Сингапурын зохиолч Кевин Кваны гурван бүлэгт номоос сэдэвлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Уг зохиол нь зохиолчийн бага насны дурсамж дээр хэсэгчлэн суурилж бичигдсэн байдаг. Үйл явдалд Нью-Йоркийн их сургуулийн эдийн засгийн профессор Рэйчел гэх бүсгүй өөрийн найз залуу Никийн (мөн л тус их сургуульд багшилдаг) хамт түүний гэр бүлтэй танилцахаар Сингапур улсыг зорьж байгаа тухай гарна. Рэйчел Сингапурт ирсэн даруйдаа л түүний дурлалт залуу  нь Азийн маш чинээлэг гэр бүлийн өв залгамжлагч болохыг мөн тус улсын бараг бүх эмэгтэйчүүд Никтэй гэрлэхийг хүсдэгийг олж мэддэг. Рэйчел маш олон гэнэтийн зүйлтэй нүүр тулах ба тэр дундаас түүнийг хамгийн их гайхшруулах нь Ник Янгийн ээж Элеонор байх болно.

"Солиотой" амжилт

"Crazy Rich Asians" ном нь хэвлэгдэн гарсныхаа дараа бестселлер болж, The New York Times, The Boston Globe, The Independent зэрэг дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдээс асар өндөр үнэлгээ авч байсан юм. Мөн Warner Bros. кино компанийн бүтээсэн "Crazy Rich Asians" кино нь нээлтээ хийсэн эхний тав хоногтоо 35 сая ам.доллар олж, одоогийн байдлаар нийт 83,9 сая ам.долларын орлого олоод байна.

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 2)

Хамгийн зөв цагтаа нээлтээ хийсэн кино

Мэдээж хэрэг Кевин Кваны "Crazy Rich Asians" ном нь олон мянган шүтэн бишрэгчтэй ч, хэрэв өөр цаг үед энэхүү кино нээлтээ хийсэн бол яг одоогийн амжилтад хүрэхгүй байсан байх магадлалтай. Учир нь 88 дах Оскарын наадам дээр #OscarSoWhite нэртэй хөдөлгөөн өрнөж, Америкийн кино урлагийн ертөнцөд олон улсын, янз бүрийн арьс өнгө ба гарал үүсэлтэй жүжигчид дутагдаж байгааг хүмүүс хүчтэй шүүмжилж эхэлсэн юм. Үүнээс хэсэг хугацааны дараа Масамунэ Широгийн манга зохиолоос сэдэвлэсэн "Ghost in the Shell" кинонд Ази жүжигчин бус Скарлетт Йоханссоныг сонгож, "Doctor Strange" кинонд Ази гаралтай баатрын дүрд Тильда Суинтоныг тоглуулсан нь, мөн Netflix-ийн "Death Note" цувралд ганц ч Ази жүжигчин оролцоогүй нь галан дээр тос нэмсэнтэй адил болж, нөхцөл байдлыг бүр дордуулсан билээ. Тиймээс бүхэлдээ Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн Холливүүдийн төсөл нь арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого болоод байна. Дашрамд дурдахад Холливүүдийн томоохон, нөлөө бүхий студи киноны гол дүрийн жүжигчнийг Европ гаралтай жүжигчнээр солих хүсэлт тавьсан ч хэн ч зөвшөөрөөгүй гэдгийг тус киноны продюсерууд мэдэгдэж байжээ. Жүжигчдийн багийн бас нэг онцлог зүйл нь киноны гол баатар Элеонорын найзын дүрд Төмөрбаатарын Энхтунгалаг гэх Монгол жүжигчин бүсгүй тоглосон явдал юм.

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 3)

Кино бодит байдлыг харуулаагүй

Киноны нэрийг харахад л баян чинээлэг гэр бүлүүд ба дээдсийн хүрээлэнгийн талаар өгүүлэх нь тодорхой болно. Гэхдээ "Crazy Rich Asians" киног үзсэн олон хүн тус бүтээл нь бодит байдлаас хол байгааг онцолж, шүүмжилж байсан юм. Харин Кевин Кван үүнийг үгүйсгэж, Азиуд зөвхөн тоо бодож, шаргуу ажиллаж байдаг ядуу хүмүүс гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүссэн гэдгээ онцолсон байдаг.

Зохиолч өөрийн бүтээлээ продюсеруудад маш бага үнээр зарсан

Кевин Кван өөрийн алдарт номоо продюсеруудад ердөө л нэг ам.доллараар зарсан. Үүний үр дүнд тэрээр тэдэнтэй тэгш эрхтэйгээр кино бүтээх үйл явцад оролцох боломжийг олж авсан юм. Тийм ч учраас жүжигчдийн сонголт, зураг авалт гээд бүх зүйл Кевин Кваны хяналтан дор явагдсан байгаа. "Мөнгө бүхнийг сүйрүүлэхийг би хүсээгүй" гэж зохиолч хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 8 цаг 9 мин Махны үнэ өсөлттэй байна 8 цаг 11 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 12 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 8 цаг 14 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 8 цаг 15 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 8 цаг 17 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 8 цаг 19 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 8 цаг 22 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 8 цаг 25 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 8 цаг 27 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 8 цаг 31 мин Жанжин 8 цаг 40 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 12 цаг 24 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 12 цаг 31 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 12 цаг 36 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 12 цаг 41 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top