x

Б.Наранцэцэг: УОК-ын шийдвэрийг дагаж эрхээ зөрчигдөж байгааг мэдээгүй 24 мянга гаруй иргэн байна

"Өмгөөллийн Фиделитас Партнерс” хуулийн фирмийн зүгээс цар тахалтай холбоотой иргэдэд тулгарсан асуудлыг хэд хэдэн чиглэлээр нарийн судалгаа хийж, Захиргааны шүүхэд хүртэл хандаад буй. Тиймээс бид нийтийн эрх ашгийг хөндөн дээрх судалгааг цувралаар та бүхэндээ хүргэж байгаа билээ. Тус фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтай ярилцлаа.

-Ковидын халдвар анх гарснаас хойш аль хэдийнэ хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай улс тусгаарлах арга хэмжээг авч ирсэн. Одоо ч тусгаарлаж байна. Бусад орны хувьд иймэрхүү зарчмаар л явж байгаа юу?

-Монгол Улсын иргэн бүр улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан эдгээр үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, хязгаарлалт нь зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл манай Улсад Ковид-19 анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч тусгаарлах байранд 14 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног нийт 28 хоног тусгаарлаж байсан.

Улсын онцгой комисс дотоодын бүртгэгдсэн тохиолдол 11 болсон 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тусгаарлалтын хугацааг тусгаарлалтын байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног, нийт 35 хоног болгож нэмэгдүүлсэн бол дотоодын тохиолдолд 893 болсон 2020 оны арван хоёрдугаар сарын 09-ний өдөр тусгаарлалтын байранд 14, гэрийн тусгаарлалтад 14 хоног гээд нийт 28 хоног болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 3 хоног тусгаарлах 10 дахь удаагийн шийдвэр гаргасан байна.

-Тухайн үед иргэд халдвараас айгаад юм хэлж чадахгүй байсан болохоос эргээд харахад асар олон хоногоор олон мянган иргэдийг хохироож байжээ?

-Нийт 35 хоног тусгаарлаж байсан 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс мөн оны арван хоёрдугаар сарын 09-ний өдрийн хооронд Монгол Улсын 24,025 иргэнийг нэр бүхий 40 зочид буудалд тусгаарласан байгаа юм. Тухайн үед ДЭМБ-аас 7-14 хоног тусгаарлах удирдамж өгч байсан ба Австри, Швейцарь, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени улсууд гадаад улсаас ирж буй иргэдийг 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд болон Турк улс 14 хоног тусгаарлан ажиглаж байсан. Манайх шиг ингэж олон хоног тусгаарласан газар дэлхий нийтэд байхгүй.

-Танай хуулийн фирм тусгаарлалтын талаар судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс сонирхуулахгүй юу?

-Манай багийн гишүүн өмгөөлөгч ОХУ-д мастерт сураад ирэхдээ 35 хоногийн тусгаарлалтад орсон. Багийн гишүүний уг тохиолдлыг жишиг кейс болгон сонгож, тус кейс дээрээ шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Бидний гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаартай албан шаардлага гарч, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б (бидний сонгосон кейс)-д учирсан 1.070.000 төгрөг хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгох 30 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн.

-Шаардлагын хариу гарсан уу?

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч Улсын онцгой комисс, тэр тусмаа хаяглагдсан этгээд болох С.Амарсайхан дарга өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа. Тиймээс Улсын онцгой комисс Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.8 дахь заалтаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах” гэж хэм хэмжээний акт батлах эрх олгосныг хууль зөрчиж хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, хэрэг үүссэн байгаа.

-Манай улс тусгаарлалтын хугацааг 14, 21, 35 хоног гээд олон өдрөөр тусгаарласан. Үүнийг хүний эрхийн хамгийн ноцтой зөрчиж байна гэж судлаачид үзэж буй. Олон хоног тусгаарлагдсанаар бид юу алдсан байж болох вэ?

-Хүний эрхийн зөрчлийн тухайд Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүний албан шаардлагад Улсын Онцгой комиссын тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 2 дахь заалт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно”, 16-р зүйлийн 13 дахь заалт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг шууд мөрдүүлж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, тусгаарлалтын төлбөр гаргуулж иргэнд хохирол учруулсан гэж үзсэн. 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд тусгаарлах, хөл хорионы дэглэм сахиулах үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хүн хүчний хүрэлцээ муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой биш байснаас үүдэн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаас иргэдийн халдашгүй, чөлөөтэй байхад халдсан тохиолдлууд гарсныг онцолж, олон тохиолдлыг бичсэн байсан.

-Халдварыг хумих гол арга тусгаарлалт гэж эрх баригчид тайлбарладаг. Гэхдээ ийм цаг үед өөрөөр яаж асуудлыг шийдэж болох байсан бол. Тусгаарлалтыг хэрхэн зөв зохицуулж болох талаар судалгаа бий юү?

-Манай баг “Нээлттэй нийгэм форум”-ын хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг 6 сарын турш хэрэгжүүлж байна. Бид тусгаарлах арга хэмжээ тэр чигтээ буруу байсан, өөр арга хэмжээ авах байсан гэж шүүмжлээгүй. Ер нь шүүмжлэх гэж шүүмжлээд байгаа асуудал байхгүй. Дээр хэлсэнчлэн ДЭМБ-аас 7-14 хоног тусгаарлах удирдамж өгч байсан, улс орнууд 10-14 хоног тусгаарлаж байсан. Бүгд тусгаарлах арга хэмжээг авсан. Харин манай улс, Улсын онцгой комисс дэлхий дээр байхгүй урт буюу 35 хоногийн тусгаарлалт тогтоогоод тус шийдвэрээ гаргах, хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж ноцтой алдаа гаргасанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нийтийн эрүүл мэндийн төлөө гээд авч буй арга хэмжээ нь хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэлгүй, мөн хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэнийхээ эрхийг хязгаарлаж, ингэхдээ үүссэн нөхцөл байдалдаа тохироогүй, зорилгодоо нийцээгүй арга хэмжээ авсантай хуульд заасан журмаар нь маргаж байна.

-Цар тахлын үеэр авсан тусгаарлалтын арга хэмжээ нь Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчиж, иргэдийнхээ үндсэн эрхэд алхам тутамд халдсан нь тодорхой байхад олон нийт хариуцлага нэхэх эрх нь нээллтэй байна. Тийм үү?

-Монгол Улсын 24,025 иргэн Улсын онцгой комиссын 35 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг дагаж мөрдсөнөөр эрхээ хуульд заасан үндэслэлгүйгээр зөрчигдөж байгааг мэдээгүй, одоо мэдсэн ч эрхээ сэргээх арга замыг мэдэхгүй байна. Тиймээс нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох буюу ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг нээдэг нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл хэрэгжүүлээд байгаа юм.

Түүнчлэн Улсын онцгой комисс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх ... зарчим”-ыг баримтална, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх .. ” гэсэн заалтуудыг илэрхий зөрчсөн.  Тиймээс Улсын онцгой комиссын тусгаарлан ажиглах 3, 4, 7, 11, 14, 21 хоног тогтоосон бусад шийдвэртэй маргах процесс, хуулийн үндэслэл, гаргалгаа нь бидний сонгосон кейстэй яг ижил юм. Тиймээс эдгээр шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулж, хууль зүйн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг хэрэгжүүлж мөнгө төлж байсан хүн бүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр үүссэн байгаа хэргийг эцэслэн шийдүүлэх хүртэл манай Fidelitas partners хуулийн фирмийн фэйсбүүк пэйж, вэбсайтад нийтлэх мэдээлэлтэй ойр байгаарай гэж хэлэх байна.

Эх сурвалж: tentsver.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top