1960-аад оны Америкийн инээдмийн цуврал олон ангит “Жиннийн тухай би мөрөөддөг” киноны гол баатрын үс янзлалт загварт эргэн ирж байна. Үүнийг Vogue сэтгүүл мэдээлэв.
Барбара Иден ы киноны баатар Жинни үсээ толгойн оройд бөөгнүүлэн боож, доод хэсгийг нь сул тавьсан байдаг. Энэ моод дахин эргэн ирсний эхлэлийг анх удаа дуучин Сиара Лос-Анжелес дэх 2018 ESPY Awards шагналын ёслол дээр тавьсан байв. Ким Кардашьян өөрийн реалити шоу дээр энэ үс засалтыг давтсан ба одоо 37 настай теле од ийм үс засалтыг ихээр ашиглах болжээ. Америкийн жүжигчин эмэгтэй Жессика Альба бас л ийм үс засалттай зургаа татуулсан байв.
Сэтгүүлийн загварын шинжээчид 1960-аад оны үс засалтад дагз дээрх сүүлний оронд толгойн орой дээрх өндөр боолт 2018 онд эргэн ирж байна гэжээ.
М.Цогт