x

“Авьяаслаг Монголчууд III” шоуны шинэ хөтлөгч, шүүгчид

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг энэ жил гурав дах удаагаа зохион байгуулагдаж үзэгч та бүхний сэтгэлийг баясгах гэж байна. Бүтэн жил завсарласан шоу нэвтрүүлэг шинэ өнгө, шинэ дүр төрхтэйгээр үзэгчиддээ хүрэх гэж байна.

“Авьяаслаг Монголчууд” шоуны хамт олны зүгээс үзэгчдэд барьсан хамгийн эхний шинэ мэдээ бол шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон явдал юм. 

Тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа энэ залуу бол 23-хан насандаа МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Г. Ариунбаатар юм.

Шоуны дараагийн шүүгч бол цоглог эрч хүчтэй дайчин бүсгүй юм. Түүний бүтээсэн дүр хийсэн бүтээлүүд нь үзэгч олны таашаалыг хүртсэн жүжигчин, продюсер, найруулагч МУСТА Г.Ундармаа сонгогджээ.

Үзэгч олны дунд нүдэнд дулаахан төрх, уран яруу үг, бүсгүй хүний ялдам аалиараа танигдсан “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин юм. 

Харин дараагийн шүүгчээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн эхний хоёр улирал шүүгчийн үүргийг гүйцэтгэж найман настай балчираас наян настай буурай хүртэл түүнийг хайрлан хүндэтгэх болсон, өөрийн үзэл бодолдоо бат зогсдог, шулуун шударга зантай түүнийг жүжигчин реппер продюсер Rokit bay гэдгээр нь бид бүгд мэднэ. Тэрээр гурав дах жилдээ “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр сонгогджээ.

Авьяаслаг Монголчууд шоуны бас нэгэн хариуцлагатай хүнд үүргийг гүйцэтгэдэг хүн бол яах аргагүй хөтлөгч байдаг.


Тэгвэл  шоуны 3-р улирлын хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Түүнийг Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь мэддэг болсон.
Тус шоуны шүүгч Рокитбэй хөтлөгч Мандуулыг өөрийн багтаа элсүүлэн багийн бусад гишүүдийн эрэлд гаргасан нь хэр амжилттай үргэлжлэхийг бид тун удахгүй харах болно.
Олны дундаас онцгойг тодруулах шоуны маань хөтлөгч хамгийн эхний даалгавраа хэрхэн биелүүлэх бол?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.62)
    Дээгийг солиод хуучинаараа байвал дээр , Анужин ч яршиг байнаа
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • Доогий (150.129.140.69)
    Энэ хөтлөгч нь арай бишээ. Энэ шоу утгаа алдсаан. Хаха
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • Оюу (202.21.106.166)
    Хуучинаараа бвал яадгийн бол
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 7 цаг 52 мин Махны үнэ өсөлттэй байна 7 цаг 53 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 55 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 7 цаг 57 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 7 цаг 58 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 8 цаг 0 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 8 цаг 2 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 8 цаг 4 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 8 цаг 8 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 8 цаг 10 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 8 цаг 14 мин Жанжин 8 цаг 23 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 12 цаг 7 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 12 цаг 13 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 12 цаг 19 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 12 цаг 24 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top