x

Хүнд цаг үед харилцан бие биенээ дэмжин ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Ражкумар Ранжан Сингхтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс Энэтхэг Улсыг оюун санааны хөрш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж байгаад баяртай байна гээд “КОВИД-19” цар тахлын хүнд энэ цаг үед Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад хийж буй анхны айлчлал болохыг танилцуулав. Тэрбээр, айлчлалынхаа хугацаанд Гандантэгчинлэн болон Бэтүб хийдэд зочилж, эртний гар бичмэлийг тоон хэлбэрт шилжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй.

Тэрбээр үргэлжлүүлэн Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал болохыг онцолж, түүхий тос тээвэрлэх хоолойн барилгын ажлыг тус үйлдвэр ашиглалтад оруулахаас өмнө дуусгах. Мөн Монгол Улс Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх тухай асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдсөн бөгөөд элсэх эсэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллага хэлэлцдэг тул Улсын Их Хурлын даргыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар олон жилийн түүхтэй Монгол, Энэтхэгийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд Элчин сайдын үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бэлэг тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудлаар хоёр улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд нягт холбоотой ажиллаж байгааг дурдаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх асуудлын хувьд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа бид нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.

Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч энэ уламжлалаа хадгалж, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 22 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 26 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 32 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 35 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 55 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 53 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 54 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 55 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 9 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 10 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 10 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 12 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 13 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 26 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 55 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 43 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 27 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 29 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 32 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 34 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top