x

Ч.Өнөрбаяр: Уйлдаг бол уйлахаар энэ төсөвт Ерөнхийлөгч хориг тавих ёстой байсан

Ардчилсан намаас өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нарын санаачилсан “Богд Зонхова” хөшөөт цогцолборын бүтээн байгуулалт болон Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгийн талаар намын байр суурийг хүргэлээ. 

Тэрээр "Үндсэн хууль дээр төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Эрх баригчид хуучин засаглаж байхад Байгууллагын нууцын тухай хуулийг өргөн хүрээнд тавьж, тухайн үеийн хуулийн дөрөвдүгээр зүйлд байгууллагын дарга нь байгууллагынхаа нууцыг тогтооно гэж тусгаж байсан. Энийг дагаад төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан. Ардчилсан намын үед ийм байж болохгүй гээд Нийтийн сонсголын хууль, төсөв мөнгөтэй холбоотой Шилэн дансны тухай хууль гэх мэт төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой олон хуулийн шинэтгэлийг хийсэн.

Гэтэл эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөл нь их сайхан нэртэй, дотор нь эсрэг зарчимтай байх жишээтэй. Нэг талдаа хүний эрхийг хамгаална гэж яриад байдаг ч хэлэлцэж буй хуулиарааа түүнийхээ эсрэг хууль баталж болохгүй.

Эрх баригч нарын хийж буй алхам нэг байвал яасан юм бэ гэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, улсын төсөв уйлдаг бол уйлахаар төсөв баталжээ. Энэ бол мөсөн уулын зүгээр оройн шүү дээ. Энэ бүхэн үнэн. Үндсэн хуулиа өшгөлдөг төр байх ёсгүй.

Олон хүний эрхийг зөрчөөд байвал, улс төрийн намаас татгалзсан байдгийнхаа хувьд Ерөнхийлөгч энэ төсөв дээр хориг тавих ёстой байсан. Ерөнхийлөгч иргэдийн төлөөх онцгой эрхээ ашигласангүй. Чиглэл өгнө гэдэг нь төсвийг зүгээр царцааж байна л гэсэн үг. Түүнээс зүйн бол “Богд Зонхова”-ын төсөл үргэлжилнэ гэж ойлгож болно.

Бид цаашдаа эрх баригчдын өөдөөс үгээ хэлж, шүүмжилсэн иргэдийг хамгаалсан чиглэл рүү бодлого гаргаад явж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн сонсголын асуудал нь гацаанд орчихлоо. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хамгийн ихээр хүний эрхийг уландаа гишгэлээ. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Цөөн гишүүн 32 тэрбум төгрөгөөр тоглодог байж болохгүй. Ерөнхийлөгч энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хориг тавих ёстой байсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 17 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 20 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 26 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 30 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 49 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 48 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 50 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 3 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 4 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 5 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 6 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 7 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 20 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 49 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 37 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 22 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 24 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 27 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 28 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top