x

"Жуулчид ирээд юуг үзэж харах вэ, "Богд Зонхова" төсөл үргэлжлэх ёстой"

"Бодь мөрийн зэрэг", "Тарнийн мөрийн зэрэг" судрыг айлдсан Богд Зонховын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар УИХ-аар батлуулсан. Тасганы овоонд хэзээний эхэлсэн энэ бүтээн байгуулалтын ажил асуудал, шүүмжлэл дагуулсаар байна.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэсэн бол Соёлын сайд Ч.Номин "Цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм. 

Ийнхүү төсөв батласан УИХ-ын гишүүд маань энэ талаар “огт мэдээгүй” гэж мэлзээд зогсохгүй хэргийн эзнийг хайж эхэлжээ. 

Тэгээд нэр бүхий гурван гишүүд буюу Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар энэхүү хөшөөг барих ажлыг санаачилжээ. 

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Улсын 2022 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наядаар нь мөнгө суулгасан байна. Энэ мөнгө хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг л хоёр жил явлаа шүү дээ.

Бидний амьдрал үргэлжилж байна. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ.

Тасганы овоо түүхийн хувьд чухал дурсгалтай газар. Энийг хамгаалж тохижуулалт хийх ёстой. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би энэ төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. "Богд Зонхова" гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 2 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 2 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 38 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 42 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 48 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 51 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 3 цаг 11 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 4 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 10 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 12 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 25 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 26 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 27 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 28 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 29 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 42 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 11 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 59 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 43 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 46 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top