МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
Эхэнд нь намын ээлжит Их хурлын арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд зохион байгуулахаар товлосон байна.
Энэхүү ээлжит Их хурлаар намын даргыг жинхлэх аж. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөхийнхөө өмнөх өдөр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөл, Бага хурлаас дэмжсэн байдаг. Цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байсан Их хурлыг ийнхүү товлогджээ.
Мөн өнөөдрийн хурлаар хэлэлцэх эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх Сангийн сайдын мэдээлэл болон намын нарийн бичгийн дарга нарын орон нутагт ажилласан тайлантай танилцсан байна.