x

Т.Аюурсайхан: Гадаадын аж ахуйн нэгжтэй боловсруулах үйлдвэр хөгжүүлэхээр хамтран ажиллана

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзжээ.  

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хатагтай дэд маршалын энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрээр энэхүү айлчлал Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, манай хоёр орны улс төрийн идэвхтэй харилцааны үндсэн дээр тулгуурлан бусад салбар тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хугацаанд Өвөрхангай аймгийн “Хархорум” музейд байрлах Бэнэдикт Полакийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хоёр талын уулзалт хийсэн талаар танилцуулав. Түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг дахин нээхээр болсон нь манай хоёр орны найрсаг харилцаанд түлхэц өгөх томоохон үйл явдал болж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдэгт хатагтай М.Гошевскатай санал нэг байгаагаа хэлэв. Тэрээр, Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр шийдвэрлэсний үр дүнд, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэж, үүний дотор геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Үүнд Элчин сайд ноён К.Бойко идэвх санаачилгатай ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улс хоорондын худалдааны эргэлт 50 орчим сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт гээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг тэнцвэржүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Мөн Польш Улсын Засгийн газраас монгол залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буйд талархал илэрхийлээд хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн ногоон хөгжлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж ажилладаг тус улсын туршлагыг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан айлчлалын бүрэлдэхүүнд Польш Улсын “КГХМ” төрийн өмчит компанийн төлөөлөл багтсан болохыг онцолж, төлөөлөгчид уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан талаар дурдав. Тэрээр, 44 сая тонн зэсийн баяжмалын нөөцтэй “Оюутолгой” орд нь “Эрдэнэт” уурхайгаас зургаа дахин том орд газар.

“КГХМ” компанитай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Үүнд, гадаад улсын байгууллага, аж ахуйн нэгжтэй далд уурхайн чиглэлээр хамтран ажиллах, мөн уул уурхайн олборлолтыг дагасан боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана гэлээ.

“Оюутолгой” орд ашиглагдаад 10 гаруй жил болж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага үүсэж байна. Монгол Улсын Засгийн газар гэрээг сайжруулахаар сүүлийн саруудад идэвхтэй ажиллаж байгаа. Учир нь Монгол Улс ногдол ашгаа авч чадахгүй байгаа байдал нь олон жил үргэлжлэх тооцоолол гарсан. Иймд энэхүү гэрээг зохих ёсоор өөрчлөх, Монгол Улсад ашигтай байлгахын тулд бид “КГХМ” төрийн өмчит компаниас зөвлөх үйлчилгээ авах, олон улсад зөвөөр ойлгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахаас өмнө “Оюутолгой” орд ашиглалтын гэрээний талаар мэдээлэл авсан болохыг дурдаад “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио нар геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулах болно гэв.

Анх 2008 онд Монгол Улсад айлчилж байсан “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв Монгол Улсад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд уул уурхайн технологи, инженер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, шинэ технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Польшийн талаас БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 19 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 23 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 29 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 32 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 52 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 51 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 53 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 6 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 7 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 8 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 9 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 10 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 23 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 52 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 40 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 24 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 27 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 29 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 31 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top