"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа энэ сарын 18-нд суллагджээ.
Эргэн сануулахад, АТГ-аас ажиллагаа явуулж түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хорисон. Улмаар прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал аравдугаар сарын 21-нд болж, цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байдаг.
Мөн гишүүн асан Д.Хаянхярваа аравдугаар сарын 22-ны өдөр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргаж, тэрхүү хүсэлтдээ АТГ-т хүргүүлсэн хоёр албан бичгийг хавсаргасан байсан юм.