x

Ч.Номин сайд “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих төслөө УИХ-аар батлуулжээ

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны төсвийг баталсан билээ. Тус төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн гэж тодотгож буй.

Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй “бурхны хөшөө”-г барихаар 2022 оны улсын төсөвт чимээгүй суулган, баталсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ.

2022 оны Улсын төсөв
2022 оны Улсын төсөв

Хачирхалтай нь, “Богд Зонхов” бурхны хөшөөг анх “5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж” байжээ. Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум гаруй төгрөг болон өөрчлөгдөж, 2022 оны улсын төсөвт сууж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байгаа юм.

"Богд Зонхов" бурханы хөшөө барих анхны төсвийн мэдээлэл

Ямартай ч Тасганы овоон дээр 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг барих төсвийг УИХ-аар баталж, Соёлын сайд Ч.Номингийн багцыг дэмжсэн байна. Богд Зонхова нь шарын шашны үндэслэгч бөгөөд соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээдэг. Харин нэгэнт бурхны хөшөө барихаар УИХ-аар шийдвэрлэсэн бол Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын хөшөөг сүндэрлүүлж яагаад болохгүй гэж гэсэн асуулт ч гарч байгаа юм.

Монгол Улс бүх шашныг эрх тэгш, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй хэмээн Үндсэн хуульдаа тунхаглаж, “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн хуульчилсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, 9.2-т Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй хэмээн заажээ.

Мөн хуулийн 10.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг байна.

Гэтэл улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихаар төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх магадлалтай хэмээн олон үзэж буй юм. Тиймээс ч хууль зөрчсөн 2022 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлийнхээ хүрээнд эгүүлэн татах ёстой хэмээн шаардаж байна.

Эх сурвалж: iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 5 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 5 цаг 2 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 5 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 5 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 5 цаг 11 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 5 цаг 14 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 5 цаг 17 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 5 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 8 цаг 12 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 8 цаг 39 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 8 цаг 43 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 8 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 8 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 8 цаг 50 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 8 цаг 51 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 8 цаг 52 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 8 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 8 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 8 цаг 56 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 8 цаг 56 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top