Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-ны өдөр нэр бүхий зарим хэвлэлийн удирдлагуудтай уулзалт хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан санал солилцжээ.
Тэрээр энэ үеэр "Манай улс хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглалтай болж болохгүй. Парламентийн засаглал бол бидний үнэт зүйл. Хятад, Орос гээд дэлхийн хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсад парламентийн засаглал хамгийн төгс тохирох хувилбар. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болвол шийдвэрүүд ганцхан хүнээр дамжин гарна. Парламентийн засаглалтай байхад олуулаа асуудлыг шийдвэрлэнэ. Энэ нь зөв" гэжээ.