x

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах заалт оруулсан. Тодруулбал, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалт орсон.

Энэ хүрээнд УИХ дахь олонх, цөөнхийн бүлэг, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын баг шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Ажлын багт 24 иргэн материал ирүүлснээс олонхын санал авсан Х.Хашбаатар, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарыг нэр дэвшигчээр танилцуулав.

Томилгоог хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Нэр дэвшигчид УИХ-ын гишүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягталсны дараа хэлэлцэх нь зөв” гэсэн санал гаргасан ч олонх дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Нийгэмд шударга ёс тогтоох иргэдийн хүсэмжлэл өндөр байна. Энэ асуудал шүүхийг шударга болгохоос эхэлнэ. Шүүх эрх мэдэлтэй нэгэн, энгийн иргэнд хоёрт өөр ханддаг гэдэг хандлага байгаа. Тиймээс Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу байгуулж буй Шүүхийн сахилгын хороонд эхнээс нь суурийг зөв тавьж, чин үнэнчээр ажиллаасай гэж хүсч байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэл гэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан байх, эргээд хяналт тавих байгууллага. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчимд хүндэтгэлтэй хандах нь чухал. Та бүхэн томилогдсоны дараа шударга ёсны хүсэмжлэлийн төлөө хийсэн реформыг баллуурдах, халтардуулах хууль бус ёс зүйн зөрчил гаргасан хэн ч байсан та нар хариуцлага тооцох ёстой” хэмээн анхааруулав.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Сахилгын хороо нь шүүгч нар мэргэжлийн алдаа байна уу үгүй юу гэдгийг хянах ёстой. Хоёрдугаарт, шүүгчдийн ажлын хариуцлагын асуудал. Энэ хороонд анхаарах ёстой хэд хэдэн чухал ажил бий. Шүүгч нарыг сургах, хамтын удирдлагаа сахихад анхаарах нь зөв” хэмээн захилаа.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.7-88.4 хувь нэр дэвшигчдийг дэмжиж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 25 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 29 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 34 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 38 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 57 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 55 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 57 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 58 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 12 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 12 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 13 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 14 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 15 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 28 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 58 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 45 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 30 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 32 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 35 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 37 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top