x

УБТЗ-ын 47.3 тэрбум төгрөгийн өрийг 2025 он хүртэл улсын төсвөөс төлөхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Манай улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байсан. 1990-ээд оны үед Японы Засгийн газар гараа сунгаж 1-2.6 хувийн үндсэн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй төмөр замыг сэргээн сайжруулах МонПи1, МонПи2 төслийг үе шаттай хэрэгжүүлсэн. Уг төсөл "Улаанбаатар төмөр зам"-ын техник технологийн дэвшил төдийгүй тухайн үед Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг бид мэднэ. Засгийн газар уг зээлийг авсны дараа 2000 онд Сангийн яам "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил болгосон байдаг. Гэхдээ төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсан. МонПи1, МонПи2 төсөл нь 7.9 тэрбум иень буюу төслөөр авсан серийн зүтгүүр тухайн үедээ түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан нь Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШТ болон серийн хоёр зүтгүүрээр гүйцэтгэсэн байдаг. Мөн ачаа болон зорчигчийн вагон худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернэтийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч нь байсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2000-2014 онд нийт 48 төгрөгтэй дүйцэх иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан. 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл болон түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, алдангийн хүүгийн нийт дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлогдсон дизелийн түлшний онцгой албан татвар төлөгдсөн 73.8 тэрбумыг суутган тооцсон ч одоогоор 131 тэрбумын үлдэгдэл байна.

Монгол Оросын Засгийн газрын 1949 онд онд байгуулсан олон улсын хэлэлцээрээр дизелийн түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан. Гэвч зээлийн үндсэн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан. Хэлэлцэх эсэхийг шийдэх эсэх УИХ-ын тогтоолын төсөлд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбумаар, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбумаар тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлцэл хийх, үлдэгдэл 47.3 тэрбумыг улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээртусгасан болно. ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсны эцэст Монгол Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МонПи1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон" хэмээн тогтоолын төслийг танилцууллаа.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 31 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 35 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 41 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 44 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 3 цаг 4 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 4 цаг 2 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 3 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 5 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 18 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 19 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 20 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 21 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 22 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 35 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 4 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 52 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 36 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 38 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 41 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top