x

М.ТУЛГАТ: Намын дэд даргын албан тушаал надад сонин биш

АН-аас пүрэв гариг бүр хийдэг 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. Тус нам ирэх сарын 6-нд болох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа зарлав.

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор анхдугаар чуулган зохион байгуулна. АН нийтдээ өнгөрсөн хугацаанд 20 гаруй бүсийн чуулган зохион байгуулсан. Энэ удаа хүний эрхийн хүрээнд ярилцана. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшгийн хэмжээнд байсан. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшлүүд элгээрээ хэвтэж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн он жилүүд боллоо. Орон нутаг, бүсээс гишүүд оролцоно. Хамтарч оролцох, эдийн засаг судалаачид, нийгмийн асуудалд санаа тавьж буй бүх хүнийг урьж байна.

-Таныг О.Цогтгэрэлийн намаас намын дэд даргаар ажиллах санал тавьсан гэсэн. Саналыг хүлээж авах уу?

АН-ын дотоодод ойлгомжгүй асуудал байгаа хэдий ч үнэт зүйлийнхээ төлөө хамтарч ажиллах талбар нээлттэй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллага, иргэдэд энэ чуулган нээлттэй.

Миний хувьд улс төрд орсон, улс төрд байгаа шалтгаан маань албан тушаалын тулд биш юм. Намын дэд даргын албан тушаал сонин биш. Асуудлын гол нь АН-д бодлогын гүн гүнзгий шинэчлэл хэрэгтэй. АН-д фашист, нацист үзэлтэй хүмүүс олон байна шүү дээ. Тийм хүмүүсийг намын толгойд залмааргүй байна. Цаашид АН сэргэж, бодлогын ажлаа хийх ёстой.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Он гараад ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жил болох гэж байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг энэ жил хамгийн их зөрчсөн, нухчин дарах гэж оролдсон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуулиар айлгасан жил боллоо. Үндсэн хуульд чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлогыг барьдаг боловч эрх баригчид чөлөөт зах зээл байхгүй гэдгийг зарласан. Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөнд тулгуурладаг. АН мөнгөтэй хүмүүсийг дагаж намирдаг нам биш. 30 жил улс төрийн намууд нам дагаж амьдардаг буруу жишигтэй байсан. Шүүх намыг бүртгэдэг байдал социализмын орнуудад л байдаг.

Ардчилсан намын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ:

-УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэг авсан. Ирэх долоо хоногт жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтээр УИХ-д нийтийн сонсгол хийнэ. Нийтийн сонсголыг хийхдээ бүх талыг оролцуулж сонсоно. УИХ дахь АН-ын бүлэглэл үүнд манлайлна. Ирэх сард хоёр чуулган хийнэ. Эхнийх нь арванхоёрдугаар сарын 6-нд өмнө хийсэн бүсийн чуулганаа дүгнээд, нийт намын гишүүдээ цуглуулж, 1206 гишүүнтэй, намын дотоодын чуулган хийнэ. Цаашдаа ямар стратегиэр явах вэ гэдгээ намын гишүүдтэйгээ ил тод ярилцана. Арванхоёрдугаар сарын 10-ны уулзалт хүний эрхийн зөрчил, Үндсэн хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байгааг үнэлж дүгнэх, цар тахлын нөхцөлд хүний эрх зөрчсөн асуудлыг хэлэлцэх олон нийтэд хандсан арга хэмжээ байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 0 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 3 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 9 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 13 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 32 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 30 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 31 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 33 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 3 цаг 46 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 3 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 3 цаг 48 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 3 цаг 49 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 3 цаг 50 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 3 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 32 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 20 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 4 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 7 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 10 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 11 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top