x

Б.Жавхлан: Хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа ачаа тээвэрлэлийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Жолооч нарыг уулзуулахгүйгээр хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихээр шийдвэрлэлээ. Гэхдээ хоёр улсын талаас нэгдсэн ойлголтод хүрсэн нь аль ч талд COVID-19-ийн нөхцөл өөрчлөгдсөн энэ горимоор явна. Ямар ч шинэ нөхцөл байдал үүссэн энэ үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн нэгдмэл ойлголтод хүрсэн. Энэ горимоор бүх төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирнэ.

Бид ингэж л шийдэхгүй бол маш их хугацаа алдана. Өөр байдал эсвэл коронавирусийн нөхцөл байдал хэвийн болтол хүлээвэл 4-5 сар болно гэж урд хөрш анхааруулж байгаа. Тиймээс бид нөхцөл байдалтай уялдаж ажиллаж ёстой. Энэ бол ганц Замын-Үүдийн асуудал биш, гурван сая иргэний хэрэглээ болон инфляц, үнийн хөөрөгдлийн асуудал. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд нэг өдөр, нэг цаг ч гэсэн чухал учраас ямар нэг байдлаар хөдөлгөөд, хилээ нээх нь маш чухал байгаа юм.

Ингэхдээ хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон. Явц дундаа цаашид нэмэгдүүлэх боломжуудыг судалж, боломж гарвал нэмээд явна. Өдөрт 50 чингэлэг гэдэг нь хэвийн байдалтай харьцуулахад бага тоо ч бараа материалаа татан авах ажлыг эхлүүлэх нь л чухал" гэлээ.

Мөн тэрээр нүүрс тээврийн жолооч нарын асуудлаар "Хилийн тээвэр хийхээр тэнд очсон эсвэл тэнд ажиллаж, амьдарч байгаа 5,000 орчим жолоочийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс дээрх ажилд аль болох тээвэрчдийг хамруулах тал дээр орон нутагт ажиллаж буй боомтын захиргаанд чиглэл өгсөн байгаа. 

Тухайлбал, тэнд хэдэн зуун тээврийн хэрэгсэл байгаагаас 400-500 орчим нь ч чингэлэг тээвэр хийх боломжтой тавцант тээврийн хэрэгсэл байна. Тэгэхээр одоо тавцант биш тээврийн хэрэгслүүдийг яаж тавцант болгож, илүү их шаардлага хангахуйц тээврийн хэрэгсэл болгон өөрчлөх вэ зэрэг боломж гарцууд бий.

Дээрээс нь Эрээнээс ачаа, бараа ороод ирэхээр нутгийн гүн рүү буюу Улаанбаатар руу тээвэрлэх дотоодын тээвэр давхар нээгдэнэ гэсэн үг. Тиймээс тэнд ч тээвэрчид ажиллах боломжтой болно. Хил хаалттай байгаа тохиолдолд бүх зүйл зогсох аюултай" гэлээ. 

Мөн Ганцмод боомт дээр байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн, стандарт бүхий PCR аппаратыг Гашуунсухайтад тавьж, ажиллуулахаар болсон талаар мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 2 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 27 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 31 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 37 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 40 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 3 цаг 0 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 58 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 59 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 1 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 14 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 15 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 16 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 17 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 18 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 31 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 0 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 48 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 32 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 34 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 37 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top