x

Ч.Хүрэлбаатар: Мояа омгийнхон самар сайн идээд, тактикаа өөрчил

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаан дээр "Хаан банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу?" гэж асуугаад цахим орчинд дайралтад өртсөн тухайгаа бичсэн билээ.

Тэрээр "Энэ асуултын дараа үйл явдал 2 сценарийн аль нэгийн дагуу өрнөх байсан. Эхнийх нь үнэхээр яриад байгаачлан япон худалдан авсан бол Монголбанк японы холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх тодруулгыг аваад бүх зүйл ном журмын дагуу боллоо гэдэг тайлбар УИХ-д ирүүлээд хэл амгүй дуусах байлаа. Харамсалтай нь ийм юм болсонгүй. Хоёр дахь сценарийн дагуу буюу хэл амтай үйл явдал өрнөж байгаа нь японы цаана тодорхой монгол эзэн байгааг харуулж байна. Буруу юм болж байна гэж хэлсэн хүнийг харлуулах, гүтгэх, доромжлох гээд нэг л танил технологи. Танил технологи эзэнээ бариад өгч байна" гэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр түүний эхнэрийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох болсон талаар мэдээлж эхэлжээ. Тодруулбал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр яригдаж эхэлсэн бөгөөд түүний оронд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгийг томилно гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Р.Саранцэцэг нь 1998-2002 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002-2005 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт ахлах эдийн засагч, 2005-2016 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газapт Мөнгөний бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. Мөн 2016 оноос Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж байгаа юм. Тэрээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр юм. 

Харин уг мэдээллийн дараа Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "Хааны эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол Мояачуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил. Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд Хаан банкны асуудал босгож ирсэн гэж. Эхнэрээ гуйж Монцамэ агентлагийн дарга болж байсан А.Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 2 цаг 6 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 2 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 40 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 44 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 49 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 53 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 3 цаг 12 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 4 цаг 10 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 12 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 13 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 27 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 27 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 28 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 29 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 30 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 43 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 13 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 9 цаг 0 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 45 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 47 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top