Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын 16-нд ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Мөн тэрээр энэхүү айлчлалаар удтал хүлээгдэж буй 10 гаруй асуудлыг хоёр тал шийднэ гэв.
Мөн Ерөнхийлөгчийн айлчлалаас гадна "Бээжин - 2022" өвлийн олимпын үеэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа. ОХУ, БНХАУ-ын талаас цар тахлын нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд Монгол Улсын айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн талаар ГХ сайд Б.Батцэцэг мэдээлж байсан билээ.