x

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол хийхийг УИХ-ын 35 гишүүн дэмжиж, гарын үсэг зурлаа

Иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг бий болгодог гол шалтаг, гох дэгээ болсон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтээр УИХ дээр нээлттэй сонсгол хийх хүсэлтийг дэмжиж өгөхийг хүсч, #NoDoubleStandards хөдөлгөөний төлөөлөл өнгөрөгч даваа гаригт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уулзалт хийсэн юм.

Уулзалтаар нээлттэй сонсгол хийхэд хамгийн багадаа УИХ-ын 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй тухай ярилцаад, энэ ажлыг зохион байгуулах ажлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанд хариуцуулсан юм.

Ажлын алба энэхүү ажлыг зохион байгуулахдаа УИХ-ын нэгдсэн чуулгантай өдөр буюу пүрэв, баасан гаригуудад хийхээр төлөвлөж, пүрэв гариг 25, баасан гаригт 10, нийт 35 гишүүний гарын үсгийг цуглууллаа.

Ингэснээр Нийтийн сонсгол хийх асуудалд хангалттай дэмжлэг авч чадлаа.

Жагсаал цуглаан хийх журамын тухай хууль нь анх 1994 онд батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт орж байсан түүхтэй бөгөөд уг хууль нь цаг үеийн шаардлага хангахгүй байгааг ХҮЭК-оос удаа дараа дүгнэж байсан юм.

Уг хуулийн хэрэгжилтээр нийтийн сонсгол хийхийн гол ач холбогдол нь оролцогч бүх талууд нэг дор цуглаж, бодит байдлыг олон нийтэд нээлттэй ярилцаж, хаана нь алдаа гараад байгааг тодруулах, бодитоор олж тогтооход оршиж байгаа юм. Ингэснээр шинэчлэгдэн гарах хууль иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө баталгаатай хангадаг болох таатай боломж бүрдэх юм.

Өмнөх туршлагуудаас харахад УИX-ын гишүүд албаны журмаар цагдаа прокур г.м төрийн байгууллагуудаас иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хүсэхэд, тэдний зүгээс өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх гэсэн, иргэдийг буруутгах хандлагатай, гуйвуулсан мэдээлэл өгөх гээд байдаг. Тухайлбал, 461 дүгээр анги дээр болсон "No double standards" хөдөлгөөнийхэнтэй холбоотой үйл явдлуудыг олон нийтэд хэрхэн мэдээлж байгаа байдлаас харахад цагдаагийнхан болон шүүxийн шийдвэрийнхэн илт зөрөөтэй мэдээлэл өгч байсан нь тэдэнд эргэлзэхэд хүргэсэн билээ.

Мөн ихэнх тохиолдолд хөдөлгөөнийхний болон иргэдийн талаарх мэдээллийг УИX-ын гишүүд зөвxөн нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээллүүдээс авдаг. Тэгэхээр тал талаас ирэx өрөөсгөл мэдээлэлд үндэслэж xуулийг өөрчилбөл аxиад алдаа гарч болзошгүй учраас бүx талуудыг оролцуулсан ил тод нээлттэй сонсгол хxийx нь иxээxэн чухал ач холбогдолтой гэж УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс үзэж, дэмжсэн билээ.

Алаг үзэлгүй, Ардчилсан нийгмийг хамтдаа бүтээе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 12 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 16 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 21 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 25 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 44 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 44 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 45 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 3 цаг 59 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 3 цаг 59 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 0 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 1 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 2 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 15 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 45 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 32 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 17 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 19 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 22 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 24 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top