Монгол бахархлын өдөр болон Монгол Улс, Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Элчин сайд Д.Даваа тэргүүтэй Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хот дахь жанжин Д.Сүхбаатарын хүндэтгэлийн самбарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү дурсгалын самбарыг Москва хотын төв дэх “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан байдаг юм.
Самбарт бичсэнийг монголчилбол “1921 оны Арваннэгдүгээр сард энд Монгол ЗХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээ хийж, хэлэлцээнд МАХН болон Монголын ардын засгийн газрыг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар оролцож байв” хэмээжээ.