x

Д.Ганбат: 2022 оны төсвийг маш их алдагдалтайгаар батлах гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "2022 оны төсвийн хэлэлцүүлгийн хоёр дахь үе шатын үеэр АН-ын бүлэг завсарлага авах талаар хэлэлцэж, Оюутолгойн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Ирээдүйн өв сангийн мөнгийг үе үеийн Засгийн газар хэрэгцээтэй үедээ ашиглаад байж болохгүй. 2022 оны төсвийг маш их алдагдалтайгаар батлах гэж байгаа. Эдийн засгаа тэлэх, орлого олох талаар нааштай зүйл алга. Инфляц хоёр оронтой тоо руу орсон энэ үед хүнээ бодсон шийдвэр гаргахгүй байна.

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто заримыг нь хүлээн авч, заримыг нь зөвшөөрөхгүй байгаа асуудал бий. Юуг зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүй байгаа талаар хариу хэлэхгүй байна. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж буй манай улсын гурван гишүүн жилдээ 280 сая төгрөгийн цалин авдаг. 

Хэд хэдэн хүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өгсөн" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Оюутолгойн гэрээнд алдаа, оноотой зүйл их бий. Жишээлбэл, тухайн үед хөрөнгө оруулалтын зардлаас зургаан хувь, үйл ажиллагааны зардлаас гурван хувиар тооцож авч байсныг буруу гэдгийг тухайн үеийн оролцогч нар хэлээд үүнийг 4.5 болгож, буулгаж байсан. УИХ-аас баталсан хоёр тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээд явж байгаа.

Нэг чухал санал АН-аас гарсан. Оюутолгой компанийг компанийн дүрэм журмаар нь ажиллуулахгүй бол ингэж улс төрийн байгууллага шиг байж болохгүй. Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа гурван хүн, Эрдэнэс Монгол компанийг төлөөлж буй хүмүүс тусдаа ажиллаад байгаа. 2012-2016 онд Эрдэнэс Монгол компанийн ерөнхий эдийн засагч, гүйцэтгэх захирал, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал гээд гурван хүн тухайн үеийн Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд байсан. Оюутолгойн гэрээг сайжруулах талаар 2016 оноос яагаад ерөөсөө авч хэлэлцээгүй талаар ярилцсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (162.158.62.147)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 2 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 2 цаг 29 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 2 цаг 33 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 38 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 42 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 3 цаг 1 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 59 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 1 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 2 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 4 цаг 15 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 4 цаг 16 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 4 цаг 17 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 4 цаг 18 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 4 цаг 19 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 6 цаг 32 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 2 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 49 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 9 цаг 34 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 36 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 39 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top