Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар үе, үеийн Ерөнхий сайд нартай уулзаж, Оюутолгой, инфляц зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Уулзалтад Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат оролцсон юм.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д байгаа тул тус уулзалтад оролцож чадаагүй. Тэрээр ойрын хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдож, зөвлөлдөхөөр төлөвлөжээ.
Уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болсон бөгөөд Ерөнхий сайдын өрөөнд зохион байгуулсан юм.
Дашрамд, уулзалтад ирсэн Ерөнхий сайдуудыг Төрийн ордон дотор хамаагүй явуулаагүй бөгөөд Төрийн тусгайгийн албан хаагчид хамгаалж байсан байна.