Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар үе, үеийн Ерөнхий сайд нартай уулзаж, Оюутолгой, инфляц зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Уулзалтад Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат оролцсон юм.
Тэгвэл уулзалтад оролцсон Ерөнхий сайд асан М.Энхсайхан цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв" гэжээ.