Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар үе, үеийн Ерөнхий сайд нартай уулзаж, Оюутолгой, инфляц зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Уулзалтад Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат оролцсон юм.
Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудаснаа уулзалтын талаарх байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр "Уулзалтаас төрсөн бодол. Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ. Хувийн гоморхлоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй, ашгүй. Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй" гэжээ.