Төв талбайд суулт зарлаад байсан Монгол Улсын Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн бие муудаж, эмнэлгийн тусламж авахаар явжээ.
Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа. Бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ" гэжээ.
С.Жавхлан нь аравдугаар сарын 15-наас эхлэн "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан 15 дах хоногтоо суулт хийж байсан юм.